АТИХ-ын II чуулганы бэлтгэл хурал болов

2019-03-04 11:33:44
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 3-р сарын 4-нд, XIII сонгуулийн Бүх Хятадын АТИХ-ын II чуулганы бэлтгэл хурал Ардын их хурлын ордонд болов. Бүх Хятадын АТИХ-ын байнгын хорооны дарга Ли Жаньшү чуулганыг даргалав. Чуулганаар XIII сонгуулийн Бүх Хятадын АТИХ-ын II чуулганы тэргүүлэгчид болон нарийн бичгийн даргыг сонгож, XIII сонгуулийн Бүх Хятадын АТИХ-ын II чуулганы хөтөлбөрийг хэлэлцэж батлав.

2019 оны 3-р сарын 5-нд, XIII сонгуулийн Бүх Хятадын АТИХ-ын II чуулган нээгдэж, чуулганы бүх бэлтгэл ажил бүрэн хангагдсаныг Ли Жаньшү зарлав.

Чуулганы бэлтгэл хурлаар XIII сонгуулийн Бүх Хятадын АТИХ-ын II чуулганы тэргүүлэгчид, нарийн бичгийн даргыг сонгов. Чуулганы тэргүүлэгчид 176 бүрэлдэхүүнтэй, Ван Чэнь чуулганы нарийн бичгийн даргаар сонгогдов.

Чуулганаар баталсан хөтөлбөрөөс үзвэл XIII сонгуулийн Бүх Хятадын АТИХ-ын II чуулганаар засгийн газрын ажлын тайланг хэлэлцэх, 2018 оны улс ардын эдийн засаг, нийгмийн хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлсэн байдал, 2019 оны улс ардын эдийн засаг, нийгмийн хөгжлийн хөтөлбөрийн төслийн тайланг хянан хэлэлцэж, 2018 оны төвийн болон орон нутгийн төсвийг хэрэгжүүлсэн байдал, 2019 оны төвийн болон орон нутгийн төсвийн төслийн тайланг хянан хэлэлцэж, Бүх Хятадын АТИХ-ын байнгын хорооны дэвшүүлсэн Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэх, Бүх Хятадын АТИХ-ын байнгын хорооны ажлын тайланг хэлэлцэх, Дээд шүүх болон Дээд прокурорын ажлын тайланг хянан хэлэлцэх болно.

Н.Пүрэвжав




Их уншсан

холбоотой мэдээ