Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль бол хяналтын тогтолцооны өөрчлөлт юм
4-нд XIII сонгуулийн БХАТИХ-ын II чуулган хэвлэлийн бага хурал хийв. Чуулганы хэвлэлийн төлөөлөгч Жан Есүй сурвалжлагчийн асуултад хариулахдаа: Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөлд, Хятад улсын гадаадын хөрөнгө оруулалтад зөвшөөрөл олгохдоо дотоодын иргэдтэй тэгш эрх олгож, сөрөг жагсаалтын хяналт удирдлагын механизм хэрэгжүүлэн, төсөл нэгбүрчлэн зөвшөөрөл олгох хяналт удирдлагын хэлбэрийг хүчингүй болгоно гэж тодорхой заасан. Гадаадын хөрөнгө оруулагчдын хөрөнгө оруулалтыг хориглосон буюу хязгаарласан салбарыг жагсаалтын хэлбэрээр тодорхой гаргаж, жагсаалтаас бусад хэсэгт бүрэн нээлттэй байлгаж, гадаад дотоодын хөрөнгө оруулалтад тэгш эрх олгоно. Энэ нь манай орны гадаадын хөрөнгө оруулалтын хяналт удирдлагын тогтолцооны үндсэн чанартай өөрчлөлт бөгөөд хөрөнгө оруулалтын орчны нээлттэй, ил тод, төсөөлж болохуйц байдлыг нэмэгдүүлж, бүх талаар нээлттэй хөгжүүлэх шинэ төлөв байдал бий болгоход улам хүчтэй хуулийн баталгаа болно гэжээ.