Хятадын батлан хамгаалахын зардал бусдад заналхийлэхгүй
4-нд АИХ-ын ордонд XIII сонгуулийн БХАТИХ-ын II чуулганы анхдугаар хэвлэлийн бага хурал боллоо. Чуулганы хэвлэлийн төлөөлөгч Жан Есүй сурвалжлагчийн асуултад хариулахдаа: Хятадын хязгаартай батлан хамгаалахын зардал бусад оронд заналхийлэхгүй гэжээ.
Тэрээр: Батлан хамгаалахын зардлыг зохистой нэмэгдүүлэх нь улс орны аюулгүй байдлыг баталгаажуулах, Хятадын онцлогтой цэргийн шинэчлэлийн шаардлагад зохицуулахын төлөө юм. Хятадын батлан хамгаалахын зардал 5 жил дараалан хоёр оронтой тоогоор нэмэгдэж ирсэн бол 2016 оноос нэг оронтой тоогоор нэмэгддэг болсон. 2018 онд Хятадын батлан хамгаалахын зардал ДНБ-ний 1.3 хувь байсан бол мөн үед зарим хөгжингүй орны энэ харьцаа 2-оос дээш хувьтай байсан. Аливаа улс орон бусад оронд заналхийлэх эсэхийг нотлоход тухайн улсын гадаад харилцаа, батлан хамгаалахын бодлогыг харах ёстой болохоос биш батлан хамгаалахын зардал хэрхэн нэмэгдэж буйг харах ёсгүй юм. Хятад улс энх тайван, хөгжлийн замналыг хэлбэрэлтгүй баримталж, сэргийлэлтийн чанартай батлан хамгаалахын бодлого хэрэгжүүлж байна. Хятадын батлан хамгаалахын хязгаартай зардал улс орны бүрэн эрх, аюулгүй байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалахын төлөө бөгөөд ямарваа бусад оронд заналхийлэхгүй гэжээ.