XIII сонгуулийн БХАТИХ-ын II чуулган маргааш эхэлнэ
XIII сонгуулийн БХАТИХ-ын II чуулган 5-нд Бээжин хотод эхэлнэ. Чуулганы хэвлэлийн төлөөлөгч Жан Есүй 4-нд хийлгэсэн хэвлэлийн бага хуралд холбогдох үйл явцыг танилцуулж, гадаад дотоодын мэдээллийн хэрэгслүүдийн анхаарч буй асуудалтай холбогдуулан сэтгүүлчдийн асуултад хариулсан байна. Жан Есүй: Энэ удаагийн чуулган 3-р сарын 5-нд нээлтээ хийж, 10 хоног хуралдаад 3-р сарын 15-нд өндөрлөнө. Одоо чуулганы бүх төрлийн бэлтгэл ажил дууссан гэжээ.
4-нд хуралдсан бэлтгэл хуралд танилцуулснаар, XIII сонгуулийн БХАТИХ-ын II чуулган засгийн газрын ажлын тайлан, БХАТИХ-ын байнгын хорооны ажлын тайлан, Дээд шүүх, Дээд прокурорын ажлын тайланг хянан хэлэлцэх зэрэг 8 хэлэлцэх асуудалтай өрнөх бөгөөд үүнд гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг хянан хэлэлцэх нь олны анхаарлыг татаж байна. Жан Есүй хэвлэлийн бага хуралд хэлэхдээ: Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль боловсруулах нь гадаадын хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн тогтолцоог шинэчлэх, нээлттэй хэлбэрийн эдийн засгийн шинэ тогтолцоог бүтээн байгуулах хэрэгцээ шаардлагад зохицохын төлөө юм гэжээ.
Мөн өдрийн хэвлэлийн бага хуралд Жан Есүй гадаад дотоодын сэтгүүлчдийн асуусан Хятад, Америкийн эдийн засаг худалдаа, Солонгосын хойгийн цөмийн асуудал, Нэг бүс нэг зам, хувийн мэдээллийн аюулгүй байдал, хиймэл оюун ухааны тухай асуултад хариулжээ. Нэг бүс нэг зам санаачилга зарим зарим улс орныг өрийн занганд оруулж байна гэж зарим мэдээллийн хэрэгсэл мэдээлсэнтэй холбогдуулж Жан Есүй хэлэхдээ: Хамт зөвшилцөх, хамтдаа бүтээн байгуулах, хуваалцах нь Нэг бүс нэг замын баримталж буй зарчим, мөн зах зээлийн журмаар ажиллах хэлбэрийг баримтлах бөгөөд энэ нь чансаатай хөгжлийн төлөө юм гэжээ.
Жан Есүй иж бүрэн тоо бүртгэл ашиглан гадаадын мэдээллийн хэрэгсэл Хятадын батлан хамгаалахын зардалд анхаарал хандуулж буйд хариулт өгч, батлан хамгаалах зардал зохистой хэмжээний өсөлтийг хадгалах нь улс орны аюулгүй байдлыг хамгаалах, Хятадын онцлогтой цэрэг армийн өөрчлөлт шинэчлэлийн хэрэгцээ шаардлага юм хэмээн онцолжээ.
Уртнасан.