Ардчиллаар зөвлөлдөж төрийн үйл хэрэгт оролцож байна

2019-03-04 19:21:35
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Ардчиллаар улс төрийн үйл хэрэгт оролцон Хятадын хүчээ нэгтгэхэд ур ухаан сэлбэж байна

3-р сард Бүх Хятадын АТИХ, УТЗЗ-ийн БХХ-ын жил тутмын ээлжит хурал болдог. Энэ үеэр Хятад улсын нэг жилийн хөгжлийг төлөвлөдөг төдийгүй олон орон Хятад улсыг ойлгох цонх болдог юм. Хятадын онцлогтой улс орны тогтолцооны тохируулалтын хувьд Хятадын ардын УТЗЗ нь БНХАУ-ын 70 жилийн хөгжлийн үйл явцад онцгой үүрэг гүйцэтгэж, гадаад дотоодын ардын сэтгэл, хүч хөдөлмөрийг нягтруулсан чухал ажил болсон юм.

Өнөөгийн дэлхий дахиныг харахад олон орон улс төрийн хагаралтай, энэ нь зарим оронд байнгын үзэгдэл болжээ. Жишээлбэл, саяхан АНУ-ын нам бүлгийн хагарлаас болж, засгийн газрын ажил зогсонги байдалд орсон. Улс төрийн хагарал бутрал улсын эдийн засаг, нийгмийн хөгжил, ард олонд сөрөг нөлөө үзүүлэх нь дамжиггүй юм. Зарим орон, бүс нутагт эдийн засгийн доройтол, цуст мөргөлдөөн гардаг. Иймээс аль нэг улс оронд эрх баригч нам нь сөрөг хүчинтэйгээ засаглалын талаар өргөн хүрээнд нийтлэг ойлголтод хүрч, ардын хүчийг нэгтгэх нь маш чухал юм.

Хятад хамгийн их хүн амтай улсын хувьд ард олны ашиг сонирхол олон ургальч байдаг. Гэвч Хятадууд хамтын нийтлэг үзэлтэй, энэ нь Хятадын үндэстнүүдийн аугаа их сэргэн мандалт билээ. Энэ бол 1.4 тэрбум Хятадуудын нийтлэг хүсэл мөрөөдөл юм. Эрх баригч ХКН-ын удирдсан олон нам хамтран ажиллах, улс төрөөр зөвлөлдөх чухал байгууллага болсон Ардын УТЗЗ бол Хятад улсад Төв хорооны шийдвэр, нийгмийн олон этгээдийн хоорондох нийтлэг ойлголтыг нягтруулж, хүчээ нэгтгэн улс орны хөгжил, үндэстний сэргэн мандалтыг ахиулахад чухал үүрэг гүйцэтгэдэг.

Ардчиллаар улс төрийн үйл хэрэгт оролцон Хятадын хүчээ нэгтгэхэд ур ухаан сэлбэж байна

Эв нэгдэл, ардчилал бол УТЗЗ-ийн ажлын хоёр гол сэдэв мөн. УТЗЗ-ийн гишүүд Хятадын нийгмийн олон этгээдээс бүрддэг, өргөн төлөөлөх чанартай юм. XIII сонгуулийн УТЗЗ-ийн Бүх Хятадын 2000 гаруй төлөөлөгчийн 39.8 хувь ХКН-ын гишүүн, 60.2 хувь нь ХКН-ын гишүүн бус төлөөлөгч байдаг. Тэдний дунд ардчилсан 8 нам бүлэг, үйлдвэр худалдааны холбооны төлөөлөгч, нам бус зүтгэлтнүүд бий. Мөн салбар бүрийн гарамгай төлөөлөгч, Хонконг, Макаогийн зүтгэлтнүүд, үндэстний цөөнхийн болон шашны төлөөлөгч, соёл спортын салбарын зүтгэлтнүүд багтдаг. УТЗЗ-ийн гишүүдийн өөр нэг онцлог нь салбар салбарын шилдэг зүтгэлтнүүд юм. Энэ сонгуулийн УТЗЗ-ийн гишүүдэд Хятадын ШУА, Инженерийн академийн академич 105 хүн бий. Тэд тус тусын судалгааны чиглэлийн дагуу төр улсын хэргийг хэлэлцэн, шаардлагатай үед санал санаачлагаа дэвшүүлж, төр улсын хэргийг хэлэлцэн, шийдвэрлэхэд хяналт тавьдаг билээ.

Хятад улсын үндэсний засаглалын тогтолцооны чухал бүрэлдэхүүний хувьд "УТЗЗ-ийг ойлгож, зөвшилцөж, төр улсын хэрэгт оролцоход чадамгай" байх нь шинэ эриний ардын УТЗЗ, түүний гишүүдийн үүрэг хариуцлагаа биелүүлэхэд мөрдөх гол зарчим юм. Бодитоор хэлбэл УТЗЗ-ийн гишүүд үүрэгт ажлаа биелүүлэхэд улс орны хөгжил хэмээх гол үүргийн дагуу төр улсын хэргийг авч хэлэлцэн санал санаачилгаа дэвшүүлж, эдийн засаг нийгмийн хөгжил, ард иргэдийн амьжиргааг сайжруулах үйл явц дахь анхаарал хандуулж буй бэрхшээлтэй хүнд асуудлууд бол олон шатны улс төрөөр зөвлөлдөх байгууллага, УТЗЗ-ийн гишүүдийн гол ажил юм. Бүртгэлийн тоо баримтаас үзвэл, XIII сонгуулийн УТЗЗ-ийн анхдугаар чуулганаас хойш бүх Хятадын УТЗЗ-ийн гишүүд нийт 5360 санал авсны 99.2 хувийг шийдвэрлээд байна. Саналууд эдийн засгийн чансаатай хөгжлийг ахиулах, улс төрийн байгууламжид шинэчлэл хийх, хуулиар засаглах, ядуурлыг бууруулах, экологийн асуудлыг шийдвэрлэх зэргийг дурдсан учраас холбогдох бодлогын тухай санал санаачилга нь Хятадын засгийн газрын бодлого тогтооход чухал баталгаа, дэмжлэг болсон юм.

"Хүний сэтгэлийг олох нь хамгийн том улс төр, нийтлэг ойлголт бол урагшлах хөдөлгүүр юм" гэж Ши Жиньпин дарга онцолж байлаа. Ардын УТЗЗ ард түмний төлөө ажиллаж, иргэдийн амьжиргааг сайжруулан, нийгмийн хөгжлийг дэмждэг бөгөөд иргэдийн сэтгэлийг нэгтгэх гол зам болсон. Боловсрол, эмчилгээ, нийгмийн баталгаа зэрэг иргэдийн амьдралтай нягт холбоотой асуудлаар УТЗЗ-ийн БХХ-ны гишүүд судалгааны баг томилон орон нутагт ажиллуулж, бодлогын талаар үнэн бодит санал санаачилга дэвшүүлдэг юм.

Ардын улс төрөөр зөвлөлдөх бол Хятадын ардын ардчиллыг биелүүлэх гол хэлбэр юм. Улс төрөөр зөвлөлдөж, ардчиллаар хяналт тавин, төр улсын үйл хэрэгт оролцох нь социалист ардчилсан тогтолцооны амьжиргааны хүчийг харуулж байна.

Ардчиллаар улс төрийн үйл хэрэгт оролцон Хятадын хүчээ нэгтгэхэд ур ухаан сэлбэж байна

БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ой, ардын УТЗЗ байгуулагдсаны 70 жилийн ой энэ онд тохиож байна. Ард иргэд УТЗЗ-өөр санал санаачилгаа дэвшүүлж, төр үйл хэргийг зөвшилцөх нь улс орны байдал иргэдийн санаа бодлыг дээд шатанд хүргэж, төрийн бодлогыг иргэдэд ойлгуулах чухал индэр болсныг 70 жилийн замнал гэрчилж байна. Ардын УТЗЗ нь мөн Хятад улсын эх оронч нэгдмэл фронтын байгууллага бөгөөд улс орны хөгжилд сайн сайхан гадаад орчин бүрдүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан юм.

Дэлхий дахины ардчилал ганцхан загвартай байх ёсгүй. АТИХ, УТЗЗ-ийн тогтолцоо нь Хятадын эдийн засаг, нийгмийн хөгжлийг хөдөлгөх хүчээр сэлбэж, ард иргэдийн сайхан амьдрах хүсэл мөрөөдлөө биелүүлэх баталгаа болсоор байна. Тэд улам олон хүнтэй “Нийтлэг ойлголт”-д хүрч, "Хүчээ нэгтгэн", бүрэн дүүрэн амьжиргааны хүчээр хүн төрөлхтний ардчиллын тогтолцооны шинэ загвар болж байна.

Их уншсан

холбоотой мэдээ