Хятад улс сансрын станцыг хөөргөх бэлтгэл ажлаа хийж байна

2019-03-04 23:14:16
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ, Хятадын нисэгчтэй сансрын төслийн алба 4-нд хэлэхдээ, Хятадын сансрын станц байгуулах ажил удахгүй эхлэх гэж байна, сүүлийн хагас жилд сансрын станцын цөм болсон бүхээг, Чан Жэн 5-р Б зөөгч пуужин болон анх удаа пуужинд дайгдах бодисыг Вэн Чаны дагуул хөөргөх төвд зөөн аваачиж, нэгдсэн сургуулилт хийх болно. Түүний дараагаар Чан Жэн 5-р Б зөөгч пуужинг анх удаа хөөргөх болно гэжээ.

Олон улсын тэргүүний төвшин бүхий сансрын станц байгуулж, нэлээд том цар хэмжээтэй, урт хугацаагаар хүн ажиллаж болох сансрын хэрэглээний асуудлыг зохицуулах нь Хятадын нисэгчтэй сансрын төслийг гурван алхмаар хөгжих стратегийг гуравлах зорилт болно. Төлөвлөгөө ёсоор 2022 оны сансрын станцын байгуулж дуусан, Хятад улсын урт хугацаагаар тойрог замд тогтвортой ажиллах үндэсний сансрын лаборатори болж, Хятадын нисэгчтэй сансрын үр ашигтай цогц хэрэглээний түвшинг дээшлүүлэх болно.

Эх сурвалжаас үзвэл, энэ он бол Хятад улсын сансрын станц байгуулах үүргийг зангилаа жил болно. Одоо сансрын станцын цөм болсон бүхээг, хөөргөх үүргийг хариуцах Чан Жэн 5-р Б зөөгч пуужинг судлан үйлдвэрлэж байна. Сүүлийн хагас жилд хөөргөх талбайд нэгдэлтэй сургуулилалт хийж, анхны нислэгийг бэлтгэл ажлыг биелүүлэх болно. Сансрын станцыг хөөргөх үүргийг гүйцэтгэгч сансрын нисэгчийг төлөвлөгөө ёсоор сонгон шалгаруулж байна. Бусад төрөл бүрийг системийг төслийн ерөнхий төлөвлөгөөний дагуу бэлтгэл ажлыг хийж байна.

Их уншсан

холбоотой мэдээ