Малчдын ашиг орлого буурсан зэрэг асуудлыг тусгасан санал дэвшүүлнэ
Өнөөдөр буюу 3-р сарын 5-нд Бээжин хотноо Хятадын дээд эрхт байгуулах болох БХАТИХ-ын жил тутмын чуулган нээгдлээ. Чуулганы өмнө манай сэтгүүлч ӨМӨЗО-ны ардын төлөөлөгч Цолмонтой хийсэн ярилцлагыг та бүхэнд хүргэж байна.
Сурвалжлагч: Сайн байцгаана уу, эрхэм сонсогчид оо? Ардын их хурлын ордноос та бүхэндээ мэдээлэл хүргэе. ӨМӨЗО-ноос хүрэлцэн ирсэн төлөөлөгчтэй бид уулзаад байна. Та өөрийгөө танилцуулна уу?
Цолмон: Сайн байна уу? Би Өвөр Монголын Улаанцав хотын Дөрвөд хошууны Цагаанбулаг сумын малчин, ардын төлөөлөгч Цолмон байна.
Сурвалжлагч: Энэ жил та “Хоёр чуулган”-нд хоёр дахь удаагаа оролцож байна. Таны дэвшүүлэх санал санаачилга юу вэ?
Цолмон: Энэ удаад хил хязгаар, үндэсний цөөнх оршин суудаг бүсэд тулгарч буй малчин тариачид мал маллах, тариалан эрхлэх явцад ашиг орлого буурсан зэрэг асуудлыг тусгасан санал дэвшүүлнэ.
Сурвалжлагч: Танай нутаг ямархуу онцлогтой вэ?
Цолмон: Манай Улаанцав мал аж ахуй, газар тариалн хосолсон нутаг. Дөрвөд бол мал аж ахуйгаар голлож, газар тариалангаар дагавар болгосон хошуу юм. Манай Цагаанбулаг суманд зөвхөн мал малладаг.
Сурвалжлагч: Та нутаг орон, малчин түмнээ төлөөлж Бээжин хотод ирж хуралд оролцож байна. Сэтгэгдэл ямар байна?
Цолмон: Би энэ удаад ерөнхий сайд Ли Кэчяны тавих засгийн газрын тайлангаас манай нутаг, үндэстнүүдэд төрийн ямар бодлого хэрэгжүүлэх гэж байгааг сонсож, сайн ойлгож авах хүсэлтэй байгаа юм.
Сурвалжлагч: Хурлын өмнө ярилцлага өгсөнд баярлалаа. Хурлын дараа бидэнд сурвалжилга өгч, сэтгэгдлээ хуваалцаарай.
Цолмон: Баярлалаа.
"Хоёр Чуулган"-ы сэтгүүлч Н.Пүрэвжав мэдээлэв