Бодит амьдралтай холбоотой, сайн тайлан боллоо
Өнөөдөр буюу 3-р сарын 5-нд, Бээжин хотноо Хятадын дээд эрхт байгуулах болох БХАТИХ-ын жил тутмын чуулган нээгдлээ. Ши Жиньпин зэрэг нам төрийн удирдагч, бүх Хятадын 3000 гаруй ардын төлөөлөгч XIII сонгуулийн БХАТИХ-ын II чуулганы нээлтэд оролцож, Ерөнхий сайд Ли Кэчян чуулганд хандан хийсэн засгийн газрын ажлын тайланг сонслоо. Нээлт өндөрлөсний дараа манай сэтгүүлч ӨМӨЗО-ны эвенх үндэстний ардын төлөөлөгч Мэй Хуатай уулзаж ярилцсан юм. Ярицлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.
Сурвалжлагч: Сайн байна уу? Та өөрийгөө танилцуулна уу?
Мэй Хуа: Би Хөлөнбуйр хотоос ирсэн Эвенх үндэстний ардын төлөөлөгч Мэй Хуа байна.
Сурвалжлагч: Өнөөдөр чуулганы эхний өдөр. Та сая ерөнхий сайд Ли Кэчяны тавьсан засгийн газрын ажлын тайланг сонсоод АИХ-ын ордноос гарч ирлээ. Тайланг сонссон сэтгэгдлээ хуваалцана уу?
Мэй Хуа: Би анхан шатнаас ирсэн, үндэсний цөөнхийн төлөөлөгч учраас ардын амьдрал, боловсролтой холбоотой хэсэгт илүү их анхаарал тавилаа. Тус тайлан анхан шатнаас ирсэн төлөөлөгчид ойлгогдохоор, ардын бодит амьдралтай холбоотой, тоо баримт ихтэй сайн тайлан болсон гэж үзэж байна. Миний анхаарал хандуулсан гол зүйл бол ардын амьдрал юм. Тайланд жижиг дунд аж ахуйн нэгжүүдийг татвараас чөлөөлөх, хурдны замын хураамжийг хоёр жилийн дотор тэглэх зэрэг эгэл ардын амьдралтай холбоотой төрийн олон сайхан бодлогыг дурдсан. Боловсролын салбарт дээд боловсролыг дэмжих, сургуулийн өмнөх насны боловсролыг сайжруулах, багш нарын цалин хөлсийг нэмэх зэргээр тайланд олон талыг хамруулжээ. Би сэтгэл өндөр байна.
Сурвалжлагч: Та өөрийн дэвшүүлж буй саналаа өнөөдрийн тайлантай холбож ярихгүй юу?
Мэй Хуа: Анхан шатнаас ирсэн тул сургуулийн өмнөх насны боловсролын тухай санал дэвшүүлж байгаа юм. Энэ маань засгийн газрын тайланд мөн тусгагдсан байна. Тайланд сургуулийн өмнөх насны боловсролыг эрчимжүүлж, хөгжүүлэх хэрэгтэй гэж дурдсан. Энэ нь миний санаачилгатай яв цав нийцэж байгаа юм. Байгаль орчныг хамгаалах талаар ч ардын амьдралтай холбоотой олон зүйлийг дурдсан байна.
Сурвалжлагч: Та Эвенх үндэстний төлөөлөгч. Үндэстнийхээ тухай танилцуулна уу.
Мэй Хуа: Хятад улсад нийт 30 мянган эвенх үндэстэн бий. Солон, тунгус, олгояа гэж гурван бүлэг байдаг бөгөөд тус тусын онцлог, өөр өөрийн хувцас засалтай. Бид хэдийгээр хүн ам цөөн ч үндэсний түүх соёл өргөн дэлгэр, баатарлаг үндэстэн юм.
Сурвалжлагч: Ярилцлага өгсөн танд их баярлалаа.
Мэй Хуа: Баярлалаа.
"Хоёр Чуулган"-ы сэтгүүлч Н.Пүрэвжав мэдээлэв