БХАТИХ-ын жил тутмын чуулган нээлтээ хийв

2019-03-05 16:46:10
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

БХАТИХ-ын жил тутмын чуулган нээлтээ хийв

Өнөөдөр Бээжин хотод, Хятадын дээд эрхт байгууллага БХАТИХ-ын жил тутмын чуулган нээлтээ хийлээ. Хятадын ерөнхий сайд Ли Кэчян чуулганд хандан өнгөрсөн жилийн засгийн газрын ажлыг тайлагнаж, энэ онд хэрэгжүүлэх бодлогыг танилцуулсан юм. Олон улсын өнөөгийн төвөгтэй нөхцөлд, дэлхийн хоёр дахь том эдийн засгийн цогцын хувьд Хятад улс эдийн засгийн эрүүл, тогтвортой үйл ажиллагаагаа хэрхэн хадгалах вэ? Шинэ ээлжийн өөрчлөлт нээлтийн аянд шинэчлэл, нээлттэй байдлыг хэрхэн дэмжиж, өөрчлөлтийг цаашид хөгжүүлэх вэ?

БХАТИХ-ын жил тутмын чуулган нээлтээ хийв

2018 онд, Хятадын шинэ засгийн газар, тэр болгон тохиолддоггүй хүндхэн нөхцөл байдлыг даван туулж, ололт амжилт гаргасан юм. Бүтэн жилийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн гол зорилт, үүргийг биелүүлж, эдийн засгийн үйл ажиллагааг зохистой орон зайд байлган, эдийн засгийн бүтцийг улам оновчтой болгож, бизнесийн орчны олон улс дахь зэрэглэлийг дээшлүүлэн, гадаадад нээлттэй байдлаа өргөтгөлөө.

БХАТИХ-ын жил тутмын чуулган нээлтээ хийв

Энэ оны Хятадын эдийн засаг, нийгмийн хөгжлийн ерөнхий шаардлага, бодлогын чиг хандлагын талаар тайланд, тогтвортой байдалд үргэлжлэн ахиц гаргаж, үйлдвэрлэл нийлүүлэлтийн бүтцийн өөрчлөлтийг гол болгохыг онцлоод, орчин үеийн эдийн засгийн тогтолцоог түргэсгэх, хөдөлмөр эрхлэлтийг тогтворжуулах, санхүүжилт, гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг тогтворжуулах талаар зарим шинэ бодлого дэвшүүлсэн байна. Ли Кэчян хэлэхдээ: "Эдийн засаг унах дарамт нэмэгдэж буй өнөөгийн нөхцөлд, засгийн газар, зах зээлийн харилцааг сайтар зохицуулж, өөрчлөлт нээлтэд түшиглэн зах зээлийн эрч хүчийг идэвхжүүлэх хэрэгтэй. Зах зээлийн эрч хүч идэвхтэй байвал дотоодын хөгжлийг дайчилж, эдийн засагт үзүүлэх дарамтыг даван туулж чадна. Бид өөрчлөлт нээлтийг эрчтэй дэмжиж, нээлттэй, өрсөлдөх чадвартай орчин үеийн зах зээлийн систем бий болгох хэрэгтэй. Зах зээлийн зөвшөөрлийг чөлөөтэй болгож, шударга хяналтыг бэхжүүлэн, эрх зүй, олон улсын таатай орчин бүрдүүлэхийн тулд зах зээлийн хүчийг улам хөгжүүлэх ёстой” хэмээн онцолжээ.


БХАТИХ-ын жил тутмын чуулган нээлтээ хийв

Энэ оны засгийн газрын бодит ажлын үүргийг хуваарилахдаа тус тайланд өөрчлөлтийн шийдвэрлэх үүргийг товойлгож, зах зээлийн өөрчлөлтийн сэтгэхүй, аргаар хөгжлийн хүндрэлтэй асуудлыг зохицуулна гэж цохон тэмдэглэлээ. Өнөөгийн зах зээлийн гол цогцод тавьж буй анхаарлын талаар тайланд, татварыг улам их хэмжээгээр бууруулах арга хэмжээ авна гэж тэмдэглэжээ. Ли Кэчян хэлэхдээ: "Нийтэд хүртээмжтэй татварын хөнгөлөлтийн арга хэмжээ, бүтцийн чанартай татвар бууруулах арга хэмжээг уялдуулж, боловсруулах ажил төрөл, бичил жижиг аж ахуйн нэгжийн татварын дарамтыг хөнгөлнө. Татвар бууруулж төлбөр хураамжийг багасгахыг баталгаажуулж, аж ахуйн нэгжийн татвар, нийгмийн даатгалыг бүтэн жилд 2 их наяд юаниар хөнгөлнө. Санхүүгийн эх үүсвэрийг өргөтгөж, зардлыг багасган, төрийн өмчийн банк санхүүгийн байгууллага, төвийн аж ахуйн нэгжийн ашгийг нэмэгдүүлж, ердийн зардлыг 5 гаруй хувиар хэмнэнэ. Албаны зардлаар гадаадад аялах, машин худалдан авах, зочилж дайлах зардлыг дахин 3 хувиар багасгана. Зах зээлийн гол цогц, ялангуяа бичил жижиг аж ахуйн нэгжийн татварын дарамтыг илэрхий хөнгөлж, аж ахуйн нэгж, олон нийтэд өгсөн амлалтаа биелүүлнэ” гэжээ.

БХАТИХ-ын жил тутмын чуулган нээлтээ хийв

Энэ оны гол гол салбарын өөрчлөлтийг гүнзгийрүүлэх тухай тайланд илэрхий зөрчил, шийдвэрлэх асуудалд анхаарал тавьж, хувийн хэвшлийн эдийн засгийн хөгжлийн орчныг сайжруулж, зөвшөөрөл авах, бизнес эрхлэх, засгийн газрын бэлтгэн нийлүүлэлт, тендер зарлах шалгаруулах зэрэг талаар аж ахуйн нэгжүүдэд тэгш хандана гэжээ.

БХАТИХ-ын жил тутмын чуулган нээлтээ хийв

Тайланд Хятадын эдийн засаг, нийгмийн хөгжлийн энэ оны гол зорилтыг танилцууллаа. Тухайлбал ДНБ-ний өсөлтийн хурдыг 6-6.5 хувьд байлгах зорилт тавьжээ. Ийнхүү Хятадын засгийн газар 2016 оноос хойш энэ зорилтыг бас нэг удаа ижил хэмжээнд тавьж, өнгөрсөн жил дэвшүүлсэн 6.5 хувийн зорилттой харьцуулбал энэ удаад улам ажил хэрэгч, улам уян хатан бодлого хэрэгжүүлж буйг харууллаа.

БХАТИХ-ын жил тутмын чуулган нээлтээ хийв

"Засгийн газар, аж ахуйн нэгжийн эздийн шинэ хэлбэрийн харилцаа тогтоох нь засгийн газар ба аж ахуйн нэгжийн харилцааны тогтолцоог сайжруулж, аж ахуйн нэгжийн эздийн үзэл санаа, хувийн хэвшлийн эдийн засгийн хөгжлийг дайчилна. Өмчийн эрхийг эрс хамгаалж, өмчийн эрхэнд халдсан үйл ажиллагаанд хуулийн дагуу цохилт өгч, буруугаар шийдсэн хилс хэргийг залруулан, бизнесийн шинэ орчин бүрдүүлнэ. Аж ахуйн нэгжүүд ажлаа амар тайван хийх ёстой” гэжээ.

БХАТИХ-ын жил тутмын чуулган нээлтээ хийв

Ноднин жил, Хятад улс өөрчлөлт нээлтийн 40 жилийн ойгоо тэмдэглэж, дэлхий дахинд улам нээлттэй байлгах шийдвэр зоригоо дахин нотолсон юм. Хятадын өөрчлөлт шинэчлэлийн шинэ эрин эхэлж байгаа энэ онд, эдийн засгийн даяаршил, олон талт үзэлд саад тулгарсан билээ. Тайланд: Хятад улс гадаадад нээлттэй байдлаа бүх талаар ахиулж, нээлттэй байх салбараа өргөтгөн, өндөр түвшинд нээлттэй байх замаар өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлнэ гэжээ. Ли Кэчян хэлэхдээ: "Гадаадын хөрөнгийг татах хүчийг нэмнэ. Зах зээлд орох зөвшөөрлийг улам нээлттэй болгон, гадаадын хөрөнгийн зах зээлд орохыг зөвшөөрөх сөрөг жагсаалтыг хумьж, улам олон салбарт гадаадын хөрөнгө оруулалт дангаараа хийхийг зөвшөөрнө. Банк санхүү зэрэг салбарт өөрчлөлт нээлтийн арга хэмжээг хэрэгжүүлж, бондын зах зээлийн нээлттэй бодлогыг улам боловсронгуй болгоно. Гадаад дотоодын аж ахуйн нэгжид адил тэгш хандаж, төв шударгаар өрсөлдөх зах зээлийн орчин бүрдүүлнэ. Гадаадын худалдаачдын хууль ёсны эрх ашгийг хамгаална гэжээ.




Их уншсан

холбоотой мэдээ