Хог хаягдлыг нууцаар импортлох ажиллагаанд цохилт өгнө
5-нд Хятадын Гаалийн ерөнхий газрын дарга Ни Юэфэн: Хятад улс, гадаадаас хог хаягдлыг нууцаар импортлох үйл ажиллагаанд цохилт өгч, хатуу хог хаягдлыг импортлоход тавих хяналтаа эрчимжүүлсээр ирсэн юм. Өнгөрсөн жил гадаадаас хог хаягдал нууцаар хил давуулах ажиллагаанд цохилт өгөх тусгай арга хэмжээ авснаа энэ жил үргэлжлүүлнэ гэжээ.
Ни Юэфэн XIII сонгуулийн БХАТИХ-ын II-р чуулганы нээлтийн ёслолын дараа сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа: Хатуу биет хог хаягдлыг нууцаар импортлох асуудалд чиглүүлж, өнгөрсөн жил Хятад улс 5 удаа цохилт өгөх тусгай арга хэмжээ зохиосон бөгөөд олон улсын хэмжээнд хууль хэрэгжүүлэх нэгдсэн арга хэмжээ авах санаачилга дэвшүүлж, дэлхийн хэмжээнд нийт 75 орон, газар нутаг “эх газрын дагина” хэмээх тусгай арга хэмжээнд оролцсон юм гэжээ.
Тэрээр: Хятад улс өдгөө боомтуудад гадаадаас хог хаягдал импортлоход шалгалтын хамгийн хатуу арга хэмжээ авч байна. Том чингэлгийг шалгах тоног төхөөрөмжтэй газар болгонд хатуу биет хог хаягдлыг импортлох ажиллагаанд бүх талаар шалгалт хийж, харин том чингэлэг шалгах тоног төхөөрөмжгүй газар чингэлгийг хүний хүчээр нээж шалгаж байна гэжээ.