Чансаатай хөгжлийг ахиулж байна
3-р сарын 5-нд Хятадын дээд эрхт байгууллага болох БХАТИХ-д тавьсан засгийн газрын ажлын тайланд: Засгийн газар энэ оны эдийн засаг, нийгмийн хөгжлийн гол гол зорилтод ДНБ-ний өсөлтийг 6-6.5 хувьд байлгаж, хот суурины ажлын байрыг 11 саяар нэмэгдүүлэн, оршин суугчдын хэрэглээний үнийн өсөлтийг 3 хувь орчимд барьж, хөдөө тосгоны ядуу хүн амын тоог 10 гаруй саяар бууруулан, нэгж ДНБ-ийг үйлдвэрлэхэд зарцуулах эх баялгийн хорогдлыг 3 орчим хувиар бууруулна гэжээ.
Дэлхийн эдийн засгийн өсөлт удааширч, гадаадаас эх үүсвэртэй эрсдэл нэмэгдэн, дотоодын эдийн засаг ч унах дарамт тулгарч буй нөхцөлд Хятадын засгийн газар ийм зорилт тавьсан нь идэвхтэй, тогтвортой, хөгжлийн бодит байдалд нийцэж, тогтвортой урагшлах явцад эдийн засгийг чансаатай хөгжүүлэхэд ашигтай юм.
Ямарваа улс орны эдийн засгийн хөгжил шулуун бус, үелзэлтэй дээшилдэг. Эдийн засгийн нийт хэмжээ зохих хэмжээнд хүрсний дараа чансаатай хөгжил рүү шилжихийг эдийн засгийн эргэлтийн журам харуулжээ. Дэлхийн хоёр дахь том эдийн засгийн цогцын хувьд Хятадын эдийн засгийн нийт хэмжээ 2018 онд 90 гаруй их наяд юаньд хүрч, одоо хурдтай хөгжлөөс чансаатай хөгжил рүү шилжих чухал үедээ байна.
Чансаатай хөгжихийн тулд ДНБ-ийн өсөлтөөр хэмжиж болохгүй, богино хугацааны эдийн засгийн үзүүлэлтийн хэлбэлзлийн нөлөөнд автаж болохгүй. Харин эдийн засгийн нөөц хүч, амьжиргааны хүч, өрсөлдөх хүчийг дайчлах хэрэгтэй. Хятад улсын тогтоосон энэ оны эдийн засгийн өсөлт 2018 оныхоос доргүй байгаа нь эдийн засгийн даяаршил сөрөг урсгалтай тулгарч, худалдааны зөрчил үүсэх эрсдэл нэмэгдэн, дэлхийн эдийн засгийн өсөлт удааширсантай холбоотой. Олон улсын байгууллагууд энэ оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн урьдчилсан төсөөллөө бууруулсан. Нобелийн шагналт эдийн засагч Паул Кругман, дэлхийн эдийн засаг энэ оны сүүлчээр буюу ирэх оны эхээр буурах хандлагатай байна гэж сэрэмжлүүлсэн. Иймэрхүү гадаадад нөхцөлд энэ жил улам ээдрээтэй, улам ноцтой орчин Хятад улсад тулгарч, төсөөлж болох буюу төсөөлж үл болох эрсдэл сорилт улам нэмэгдэж байна. Иймээс эдийн засгийн өсөлтийн зорилтоо зохистой бууруулж байгаа нь хүнд бэрх сорилтыг зохистой даван туулах, эдийн засгийн тогтвортой, эрүүл хөгжлийг хамгаалахад тустай юм.
Өсөлтийн хурдыг 6-6.5 хувь гэсэн зорилт тавьж, төсөөлж байгаа нь суурь тоо нь их байх үндсэн дээр биелэх юм. Одоо, Хятадын эдийн засгийн "жин" улам нэмэгдэж байна. Нэг нэгжээр өслөө гэхэд дагуулж буй өсөлтийн хэмжээ нь ч улам их болно. 6-6.5 хувийн өсөлтийн хурдыг хэвээр хадгалах нь зөв. Энэ нь эдийн засгийн эргэлтийн зүй ёсны хэмжээнд байгаа бөгөөд Хятад улс дэлхийн эдийн засгийн цогцын гол байранд, дэлхийн өсөлтийн хөдөлгөх хүч хэвээр байна.
Дээр дурдсан зорилтоо биелүүлэхийн тулд Хятадын засгийн газар энэ онд 10 том ажил төлөвлөжээ. Үүнд, шинийг бүтээх, макро хяналт зохицуулалтыг боловсронгуй болгох, бизнесийн орчныг сайжруулах, шинийг бүтээж хөгжлийг ахиулах, хүчирхэг их гүрний дотоодын зах зээл бүрдүүлэх, ядуурлыг бууруулах, хөдөө тосгоны хөгжлийг ахиулах, бүс нутгийн зохицонгуй хөгжлийг эрчимжүүлэх, бохирдлоос сэргийлэх, экологийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, гол салбарын өөрчлөлтийг гүнзгийрүүлж, гадаадад бүх талаар нээлттэй байхыг ахиулах, нийгмийн ажил үйлсийг хөгжүүлэх зэрэг багтаж байна.
Тухайлбал, Хятадын засгийн газар энэ онд аж үйлдвэрийн хүчирхэг орон болохоо түргэтгэж, дижитал эдийн засгийг хүчирхэгжүүлж, чухал технологийг зохион бүтээхээ эрчимжүүлж, оюуны өмчийн эрхэнд халдсан хэргийг шийтгэх төлбөрийн дүрмийг боловсронгуй болгож, нийгмийн улам олон гол цогцын шинийг бүтээх, ажил эрхлэхийг дэмжихээр шийдсэн нь шинэ хөдөлгөгч хүч Хятадын чансаатай хөгжлийг ахиулах дотоод хөдөлгөх хүч болж буйг харууллаа.
Тайланд, Хятадын баруун нутгийг хөгжүүлэх шинэ бодлого, арга хэмжээг боловсруулж, зүүн хойд нутгийг бүх талаар сэргээн хөгжүүлэх, төв нутгийг хүчирхэгжүүлэх, зүүн нутгийг тэргүүлэн хөгжүүлэх өөрчлөлт инновацын шинэ арга хэмжээг хэрэгжүүлж, боловсронгуй болгон, Хөх мөрний бэлчрийн нэгдмэл хөгжлийг үндэсний стратеги болгох санал дэвшүүлсэн нь Хятад улс бүс нутгийн давуу талаараа харилцан нөхөх, хот хөдөөг уялдаатай хөгжүүлэх гэж буйг харууллаа. Тайланд, бохирдлыг засан, эко аж ахуйг хөгжүүлж, экологийн системийг хамгаалж сэргээнэ гэжээ. Энэ нь эдийн засгийн чансаатай хөгжил болон экологийг дээд түвшинд хамгаалахыг уялдаатай хөгжүүлэхэд ашигтай нь дамжиггүй юм.
Тайланд, зах зээлийн зөвшөөрлийг чөлөөтэй болгон, гадаадын хөрөнгийн зөвшөөрлийн сөрөг жагсаалтыг хумьж, олон улсын эдийн засаг, худалдааны дүрэмтэй уялдуулна гэсэн нь Хятад улс бизнесийн орчноо улам сайжруулж, таваар ба хүчин зүйлийн эргэлтэд нээлттэй байснаасаа дүрэм журам нээлттэй болж байгааг харууллаа. Энэ онд 2 их наяд юанийн татвар хөнгөлж, шинээр өөрчлөлт оруулсан хувь хүний орлогын татварын хуулийг сайтар хэрэгжүүлэн, ажлаар хангахыг улам чухал байранд тавина гэсэн нь Хятад улс дотоодын хэрэгцээгээ дайчилж, ард олны олон янзын хэрэгцээ шаардлагыг ханган, иргэддээ улам илүү ашиг хүртээж, тэднийг аз жаргалтай, амар тайван амьдруулах зорилготой юм.
Хятад улс тэр болгон тохиолддоггүй хатуу сорилттой тулгарч байгаа учраас товлосон зорилтоо биелүүлэхээр шаргуу ажиллах шаардлагатай байна. Энэ жилийн ажлыг хуваарилахдаа: Хятадын засгийн газар “гадаад ба дотоод”, “тогтвортой өсөлт ба эрсдэлээс хамгаалах”, “засгийн газар ба зах зээл” гэсэн харилцааг сайтар анхаарахыг онцолсон нь улс орны удирдагчид Хятадын өнөөгийн хөгжлийн орчны талаар тодорхой, гүнзгий ойлголттой, асуудлыг хувьсангуй сэтгэхүйгээр, стратегийн түвшинд шийдвэрлэн, Хятадын ард түмнийг удирдан бэрхшээлийг туулж, зорьсондоо хүрэхээр урагшилж чадахыг харууллаа.
БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ой энэ онд тохиож байна. Гадаад орчинд тогтворгүй хүчин зүйл их байгаа ч Хятадын хөгжил стратегийн чухал боломжийн үе шатандаа байна. Төгс харимхай чанартай, асар их нөөц хүчтэй, инновацын ямагт оргилох эрч хүчтэй байгаа бөгөөд Хятадын ард түмэн сайн сайхан амьдралыг хүсэж мөрөөддөг тул эдийн засгийн өсөлтийн эерэг хандлага өөрчлөгдөөгүй, өөрчлөгдөх ч үгүй юм. Энэ бол Хятад улс чансаатай хөгжлийг ахиулж, орчин үеийн эдийн засгийн систем байгуулах чухал тулгуур юм.