Хамтдаа хичээн зүтгэж байж амжилтад хүрнэ

2019-03-05 18:36:00
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хамтдаа хичээн зүтгэж байж амжилтад хүрнэ

5-нд Хятадын Худалдааны сайд Жүн Шань XIII сонгуулийн БХАТИХ-ын II чуулганы нээлтийн хурлын дараах “Сайдын коридор” нээлттэй уулзалтын үеэр хэлэхдээ: Хятад, Америкийн худалдааны хэлэлцээр харилцан хүндэтгэж, эрх тэгш, харилцан ашигтай байх зарчмаар явагдах бөгөөд хоёр орны ажлын баг одоо үргэлжлэн хэлэлцэж байна. Хоёр тал нэгэн чиглэл тийш хамтдаа хичээн зүтгэж байж хэлэлцээр амжилтад хүрэх боломжтой гэжээ.

Жүн Шань: Хэлэлцээр үр ашигтай байж, чухал ахиц гарган, зарим салбарт ихээхэн амжилтад хүрсэн. Хэлэлцээрийн ахицыг үндэслэн хоёр тал зөвшилцөл хийх хугацаагаа сунгах болсон. Энэ хугацаанд гаалийн татвараа нэмэхгүй. Их хэцүү замыг туулж ийм үр дүнд хүрсэн учраас бид эрхэмлэх ёстой. Хамтран ажиллах нь Хятад, Америк хоёр орны хамгийн сайн сонголт юм гэж Ши Жиньпин дарга цохон тэмдэглэсэн. Хоёр орны ажлын баг одоо ч хэлэлцээрээ үргэлжлүүлж байна. Хэлэлцээр амжилттай болбол хоёр орны эдийн засгийн хөгжилд ашигтай төдийгүй дэлхийн эдийн засгийн хөгжилд ч ашигтай гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ