Иргэдийн амьжиргааг сайжруулах санал дэвшүүлэв

2019-03-06 00:04:26
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

5-нд XIII сонгуулийн БХАТИХ-ын II чуулган эхэллээ. Мөн өдөр Ши Жиньпин дарга Өвөр Монголын төлөөлөгчдийн хэлэлцүүлэгт оролцож, төлөөлөгчидтэй хамт засгийн газрын ажлын тайланг хянан хэлэлцэж, баттай, тодорхой мэдээлэл өгсөн байна.

Ши Жиньпин Өвөр Монголын экологийн бүтээн байгуулалтын талаар санал дэвшүүлжээ

Экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ

Ши Жиньпин дарга ба төлөөлөгчид “Ногоон хөгжил”гэдэг үгийг хамгийн олон хэрэглэжээ. Эдийн засаг өндөр хурдацтай хөгжлөөс чансаатай хөгжил тийш өөрчлөгдөх явцад Хятад улс бохирдлоос сэргийлэх, байгаль орчныг засан сайжруулах чухал давааг давна.

Ши Жиньпин: Бид тэсвэр хатуужилтай байж, энэ давааг давах хэрэгтэй. Экологийн орчныг хамгаалах бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх стратегийн тогтоон барих хүчтэй байх хэрэгтэй гэжээ.

Тэрээр: Эдийн засгийн хөгжилд хүндрэл тулгарах үед төсөл хэрэгжүүлж, байгаль орчныг хохироож эдийн засгаа өсгөх үзэл бодолтой байж болохгүй. Ялангуяа экологийн хамгаалалтын улаан шугамыг эвдэж болохгүй гэсэн юм.


Ши Жиньпин Өвөр Монголын экологийн бүтээн байгуулалтын талаар санал дэвшүүлжээ

Өвөр Монгол бол Хятадын умард хилийн дагуу байрладаг, БНХАУ-ын хамгийн эрт байгуулагдсан үндэстний цөөнхийн өөртөө засах орон, үндэстний цөөнхийн өөртөө засах тогтолцоо хэрэгжүүлсэн анхны газар юм. Өвөр Монголд 55 үндэстний цөөнх оршин амьдарч байна.

Ши Жиньпин: Өвөр Монголыг Хятадын умардын экологийн халхавч болгон бүтээн байгуулах нь бүх улсын хөгжлийн стратегийн чухал хэсэг, Өвөр Монголын заавал хүлээх ёстой чухал хариуцлага юм гэжээ. Тэрээр Өвөр Монголыг хэрхэн ногоон хөгжлөөр замнах тухай санал дэвшүүлсэн байна.

-Эдийн засгийн хөгжил, экологийн орчны хамгаалалтын харилцааг зохистой зохицуулж, стратегийн байршилд нийцсэн, Өвөр Монголын онцлогийг харуулсан шинэ зам хайх.

-Тал хээр, ой шугуйг хамгаалах нь Өвөр Монголын экологийн системийн хамгаалалтын тэргүүн чухал үүрэг юм. Экологийн системийн дотоод жам ёсоор сэргээн засахаар гол болгож, газар нутагт нь тохируулан төрөл болгон хувааж, системтэй, урт хугацаагаар засах хэрэгтэй.

-Ард иргэдийн тусгаж байгаа байгаль орчны илэрхий асуудлыг сайтар зохицуулах хэрэгтэй. Энэ бол байгаль орчин, ардын амьдралыг сайжруулах тулгамдсан шаардлага, экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх чухал үүрэг мөн.

Ши Жиньпин Өвөр Монголын экологийн бүтээн байгуулалтын талаар санал дэвшүүлжээ

Иргэдийн амьжиргаанд сэтгэл гаргаж байна

Хөлөнбуйрт ойн баялгийг хамгаалах төсөл хэрэгжүүлсний улмаас ойн аж ахуй эрхэлж байсан 26.3 мянган ажилчин мод огтлохоо больж, хамгаалах ажилд шилжсэн тухай Хөлөнбуйр хотын намын хорооны нарийн бичгийн дарга Юй Лишинь танилцуулахад Ши Жиньпин: Тэдгээр ажилчны амьдрал ахуйг хэрхэн шийдсэн тухай асуусан юм.

Ши Жиньпин Өвөр Монголын экологийн бүтээн байгуулалтын талаар санал дэвшүүлжээ

"Малчдыг дайчлан чинээлэг амьдралтай болгох" асуудлаар БХАТИХ-ын төлөөлөгч монгол үндэстэн Ү Юньбө үг хэлж, нутагтаа үхэр үржүүлэх хоршоо байгуулж, 5 жилийн хугацаанд тэжээж бордохоос нядалж боловсруулах, борлуулах, гуанз ресторан ажиллуулах зэрэг аж үйлдвэрийн гинжин хэлхээ бүрдүүлж, орон нутгийн болон эргэн тойрны ядуу өрхийг ядуурлаас ангижруулсан талаараа танилцуулжээ.

Хэлэлцүүлгийн дараа Ү Юньбө сэтгүүлчдэд ярилцлага өгч: Ши Жиньпин дарга миний хэлсэн үгийг анхааралтай сонссон. Миний асуултад хариулж, манай хоршоог сайшаан, ийм олон хоршоо байгуулж, энэ загвараар ажиллахыг дэмжин, тогтвортой хөгжлөө баталгаажуулах ёстой гэсэн юм гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ