Өөрчлөлтийг гүнзгийрүүлэх чухал тулгуур

2019-03-06 00:15:31
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ХОУР-гийн мэдээ: 3-р сарын 5-нд Бээжинд XIII сонгуулийн БХАТИХ-ын II чуулган нээлтээ хийлээ. ХОУР-гаас ОХУ-д суугаа сэтгүүлч Ван Юй-Юнь Оросын холбооны эдийн засгийн бодлогын хорооны дарга, Орос, Хятадын найрамдлын нийгэмлэгийн Оросын талын дарга Дмитрий Мезентсевтэй уулзсан юм. Тэрээр сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа: Хоёр чуулган бол Хятадын улс төр, эдийн засгийн өөрчлөлтийг гүнзгийрүүлэх чухал тулгуур юм гэжээ.

Хоёр чуулган бол Хятадын улс төр, нийгмийн амьдралын том үйл хэрэг төдийгүй дэлхийн дахины анхаарлыг татдаг хэмээн Мезентсев ярьж байлаа:

"Хятад улсыг сонирхдог, Хятад улсыг хүндэтгэдэг хүмүүс хоёр чуулганд анхаарал хандуулах ёстой. Ардын төлөөлөгчдийн их хурлаар баталсан тогтоолууд нь Ши Жиньпин даргын дурдсан эдийн засаг, нийгмийн олон салбарын өөрчлөлтийг гүнзгийрүүлэх хэтийн төлөвийн тулгуур болдог. Хятадын ололт амжилт ХКН-ын мөрдөж ирсэн хөгжлийн үзэл баримтлалаас эх үүсвэртэй юм. Энэ хөгжлийн үзэл баримтлал иргэний амьжиргааны асуудалд анхаарч, бодит асуудлыг шийдвэрлэдэг, улс орны олон салбарыг холбосон юм. ”

Хятад, Оросын иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншгийн харилцааг гүнзгийрүүлэхэд хоёр чуулган чухал үүрэг гүйцэтгэдэг гэж Мезентсев үзсэн бөгөөд хоёр орон "Хятад, Оросын орон нутгийн солилцоо, хамтын ажиллагааны жил"-ийг тохиолдуулж, бодит үр дүнгээрээ Хятад, Орос хоёр орны харилцааг бүх талаар гүнзгийрүүлэн хөгжүүлнэ гэжээ:

"2018, 2019 он бол хоёр орны төрийн тэргүүн нарын санаачилсан Хятад, Оросын орон нутгийн солилцоо, хамтын ажиллагааны жил юм. Жил гаруйн хугацаанд хоёр орны муж, өөртөө засах орон, хил хязгаар бүс нутаг зөвшилцөл, хамтын ажиллагаагаа эрчимжүүлсээр ирсэн бөгөөд энэ жил бүрэн дүүрэн өндөрлүүлэхээр хичээн ажиллаж байна. Бид Оросын холбооны 40 цогцын дотоодод бүс нутгийн 40 төлөөлөгчийн газар байгуулж, Хятадын орон нутгуудтай хамтын ажиллагааны харилцаа тогтоохоор төлөвлөж байна. Гол цогцуудын удирдлага энэ ажлыг дэмжиж байгаад их баяртай байна.”

БНХАУ, ОХУ-ын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой энэ онд тохиож байна. Мезентсев: Хоёр орон түүхэн боломжийг ашиглан, залуу үеийнхний хүмүүнлэгийн солилцоо, хамтын ажиллагааг тэргүүлэх салбар болгон чухалчлах ёстой гэжээ.

"Хятад, Орос хоёр орны хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд худалдаа, эдийн засаг төдийгүй хүмүүнлэгийн салбарыг ч чухалчлах ёстой. Хоёр орны дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой энэ онд тохиож байна. Бид энэ хүрээнд солилцоо, хамтын ажиллагааны олон арга хэмжээ зохион байгуулна. Хоёр орны залуус бие биеэ илүү ойлгохыг хүсэж байна. 20-25 насны эдгээр хүүхэд залуус 20-25 жилийн дараа хоёр орны ирээдүйн харилцааны зүг чигийг тогтоох гол хүчин болно.”

Сарантуяа


Их уншсан

холбоотой мэдээ