Умард хилийг улам үзэсгэлэн сайхан болгоно
5-нд ХКН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин XIII сонгуулийн БХАТИХ-ын II чуулганы Өвөр Монголын төлөөлөгчдийн хэлэлцүүлэгт оролцохдоо: Экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтын стратегийн тогтвортой байдлыг баталгаажуулж, экологийг тэргүүн байранд тавьж, ногоон хөгжлөөр удирдуулах чансаатай хөгжлийн шинэ зам хайж, экологийн хамгаалалтаа эрчимжүүлэн, бохирдлыг засах үүргээ идэвхтэй биелүүлж, эх орныхоо умард хилийг улам үзэсгэлэн сайхан болгохыг онцолжээ.
Найман төлөөлөгч анхан шатны боловсон хүчин удирдан дагуулах үүрэг гүйцэтгэх, экологийн орчныг хамгаалахаа эрчимжүүлэх, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийг хөгжүүлэх, ядууралтай тэмцэх, эх баялгийг ашиглах үр ашгийг дээшлүүлэх, хүнд өвчтөний эмчилгээний баталгааны системийг сайжруулах, орчин үеийн эрчим хүчний эдийн засгийг байгуулах зэрэг асуудлаар үг хэлсэн юм. Үг хэлэх үеэр Ши Жиньпин тэдэнтэй санал бодлоо солилцож, дүгнэж үг хэлжээ.
Тэрээр Өвөр Монголын бүтэн жилийн ажлыг нотолж, Намын төв хорооны бодлого, хуваарилалтыг нухацтай хэрэгжүүлж, хөгжлийн шинэ үзэл баримтлал, тогтвортой байдлаар урагшлахыг баримталж, чансаатай хөгжлийн шаардлагын дагуу асуудлыг шийдвэрлэн, намыг бүх талаар цэгцлэхийг гүнзгийрүүлж, эдийн засгийн эрүүл, тогтвортой хөгжил, нийгмийн тогтвортой байдлыг баталгаажуулан, иргэдэд үр шимийг нь хүртээж, БНХАУ байгуулагдсан 70 жилийн ойг шилдэг үр дүнгээр угтахыг Өвөр Монголын төлөөлөгчдөөс хүссэн байна.
Тэрээр: Өвөр Монголын экологийн орчин орон нутгийн үндэстнүүдийн оршин тогтнох, хөгжилтэй холбоотой төдийгүй Хятадын умард, зүүн хойд, баруун хойд нутаг, улмаар бүх Хятадын экологийн аюулгүй байдалтай холбоотой. Өвөр Монголыг Хятадын умард нутгийн экологийн аюулгүй байдлын халхавч болгон байгуулах нь бүх Хятадын хөгжлийн байдалд үндэслэсэн стратегийн статус, Өвөр Монголын хүлээх ёстой чухал үүрэг юм. Хятадын умард хилийг улам үзэсгэлэнтэй болгохын төлөө шуурхай зориг гаргаж, хичээн зүтгэх хэрэгтэй гэжээ.