Засгийн газрын ажлын тайланг өндрөөр үнэлэв

2019-03-06 10:55:52
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 5-нд төрийн зөвлөлийн нэрийн өмнөөс XIII сонгуулийн БХАТИХ-ын II чуулганд засгийн газрын ажлаа тайлагналаа. Гадаадын улс төр, бизнесийн салбарынхан: Хятадын өнгөрсөн жилийн ололт амжилт амаргүй олдсон юм. Хятадын хөгжил дэлхийн нийтэд улам хүртээмжтэй байхыг хүсэж байна гэжээ.

Энэ оны засгийн газрын ажлын тайланд: Ши Жиньпин төвтэй ХКН-ын төв хорооны хүчтэй удирдлага дор Хятадын үндэстнүүдийн ард түмэн Ши Жиньпиний шинэ эриний Хятадын онцлогтой социалист үзэл санаагаар удирдуулж, шаргуу хүчин зүтгэж, хүндрэл бэрхшээлийг даван туулж, бүтэн жилийн нийгэм эдийн засгийн хөгжлийн гол гол зорилтоо биелүүлж, чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах үйл явцад шинэ томоохон алхам хийлээ гэжээ.

БНСУ-ын Сунгкункваны их сургуулийн Хятад судлалын хүрээлэнгийн кароад Лее Хээ-Ок: 2018 онд дэлхийн эдийн засагт тогтворгүй хүчин зүйл нэмэгдэжбайсан нөхцөлд Хятад улс ихээхэн хүндрэл бэрхшээлтэй олон улсын орчинд ер бусын нэг жилийг даван тууллаа гэжээ.

Белгийн Антверпен хотын дэд дарга Лудо Ван Камренхоут: Өнгөрсөн жил макро эдийн засгийн байдал ээдрээтэй, ноцтой сорилттой тулгарсан нөхцөлд Хятад улс эдийн засаг, нийгмийн хөгжлийн үүргээ маш сайн биелүүллээ. Хятадын эдийн засгийн өсөлтийн хурд хүмүүст гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн гэжээ. Эдийн засгийн групп корпорацын Хятадын бүсийн ерөнхий захирал Лю Чянь: Хятадын өнгөрсөн жил хэрэгжүүлсэн бүтцийн чанартай хөшүүргийг багасгах бодлого дэлхийн нийтийн анхаарлыг татлаа. Хятадын эдийн засаг тогтвортой түргэн өсөлтөө хэвээр хадгалсан юм. Хятад улс хөгжлийн асар их нөөцтэй. Хятадын өөрчлөлт хийж нээлттэй байлгах бодлого цаашид үргэлжилж, дэлхийн эдийн засгийн өсөлтөд хувь нэмэр оруулах болно гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ