5G технологи эдийн засгийн хөгжлийг дэмжинэ
Хятадын мэдээлэл холбооны судалгааны хүрээлэнгийн саяхан нийтэлсэн тайлангаас үзвэл, 2025 он гэхэд 5G технологи 3 сая ажлын байр бий болгох бөгөөд 2020-2025 онд 5G-гийн бизнес ашиглалтаас шууд буюу дамаар бий болох эдийн засгийн үр нөлөө 35 их наяд юаньд хүрэх юм байна.
Мэдээлэл холбооны судалгааны хүрээлэнгийн Хяналт удирдлагын судалгааны газрын дарга Жан Чүньфэйгийн танилцуулснаар, шууд бий болгох хувь нэмрийн хувьд 5G технологийг суурилуулснаар аж үйлдвэрлэлийн гинжин хэлхээ түргэн хөгжлийг дайчилна. Тухайлбал, интернет сүлжээний их хэмжээний тоног төхөөрөмж худалдан авах, гар утасны терминал чанаржин шинэчлэгдэх, улам олон зүйлийн ашиглалт, хэрэглээг бий болгоно гэжээ.
Тус хүрээлэнгийн урьдчилсан төсөөллөөр, 2020-2025 онд Хятад улсын 5G технологийн бизнес ашиглалтаас эдийн засагт шууд бий болгох үр нөлөө 10.6 их наяд юаньд хүрэх бөгөөд шууд бүтээх эдийн засгийн нэмүү өртөг 3.3 их наяд юаньд хүрнэ. Харин эдийн засагт дам бий болгох үр нөлөө 24.8 их наяд юаньд хүрч, эдийн засагт дамаар 8.4 их наяд юанийн нэмүү өртөг бүтээнэ гэжээ.
Дамаар бий болгох хувь нэмрийн хувьд, 5G ба үүлэн тооцоолол, их өгөгдөл, хиймэл оюун ухаан зэрэг технологи гүнзгий уялдаж, уламжлалт аж үйлдвэрлэлийн судалгаа, дизайн, үйлдвэрлэл, менежментийн үйлчилгээ зэрэг аж үйлдвэрлэлийн үйл явцын бүх талын өөрчлөлт шинэчлэл, аж үйлдвэрлэлийн бүтэц, чанар, үр ашиг нэмэгдэхийг дэмжих юм.