Гадаад харилцааны мөрдөх үндэслэл гэж үзэв
3-р сарын 8-нд Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны сайд Ван И сэтгүүлчдийн асуултад хариулахдаа: 2018 оны төвийн гадаад харилцааны ажлын хурлаар Ши Жиньпиний гадаад харилцааны үзэл баримтлалыг удирдах статусаар тогтоосон юм. Энэ бол Хятадын гадаад харилцааны онолын цаг үеийн заагласан чухал үр дүн мөн. Шинэ эриний Хятадын гадаад харилцааны мөрдөх үндэслэл болох бөгөөд өнөөгийн дэлхий дахины элдэв ээдрээтэй асуудлыг зохицуулах зүг чиг болсон юм гэжээ.
Ван И: БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ой энэ онд тохиож байна. ХКН-ын удирдлагаар Хятадын ард түмэн 70 жилийн турш эв санаа нэгтэй тэмцэж, дэлхий дахины анхаарлыг татсан асар их амжилтад хүрсэн юм. Хятадын дипломат бодлого шинийг нээж, бэрхшээлийг даван туулж, сүр далайцтай түүхэн замналаар явж ирлээ. Ши Жиньпин даргын хэлсэнчлэн, Хятад улс дэлхийн тавцангийн төвд өдөр ирэх тусам ойртож байна. Хятадын дипломат бодлогын гялалзсан амжилт намын удирдлагатай салшгүй холбоотой. Энэ бол Хятадын дипломат бодлогын улс төрийн үндсэн баталгаа мөн. 2018 оны төвийн гадаад харилцааны ажлын хурлаар Ши Жиньпиний дипломат харилцааны үзэл баримтлалыг удирдах статусаар тогтоосон нь БНХАУ-ын гадаад харилцааны онолын цаг үеийг заагласан чухал үр дүн мөн. Мөн шинэ эриний Хятадын дипломат харилцааны мөрдөх үндэслэл болсон бөгөөд өнөөгийн дэлхий дахины элдэв ээдрээтэй асуудлыг зохицуулах зүг чиг болсон юм гэжээ.
Тэрээр: Өнөөгийн дэлхий ертөнц их өөрчлөгдөж байна. Хятадын гадаад харилцаа ч шинэ түүхэн гараанаас гарч, бид нөхөр Ши Жиньпинээр төв болгосон намын төв хорооны удирдлагаар Ши Жиньпиний гадаад харилцааны үзэл баримтлалыг бүх талаар хэрэгжүүлж, анхны зорилтоо үл умартан, үүрэг хариуцлагаа ухамсарлаж, энх тайван, хөгжлийн замыг баримтлан, хамтран ажиллаж хамтдаа ашиг олох үзэл баримтлалыг хэрэгжүүлж, өнөөгийн олон улсын системийг хамгаалан, олон улсын өмнө улам их үүрэг хүлээх болно. Үндэстний аугаа их сэргэн мандалтыг биелүүлэхэд ашигтай гадаад нөхцөл байдал бүрдүүлж, дэлхийн энх тайвныг хамгаалан, хүн төрөлхтний хөгжил дэвшлийн төлөө улам их хувь нэмэр оруулна гэжээ.