"Нэг бүс нэг зам" олон улсын хамтын ажиллагааны II форум болно
8-нд Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны сайд Ван И: "Нэг бүс нэг зам" олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний II форумыг 4-р сард Бээжинд зохион байгуулна. БНХАУ-ын дарга Ши Жиньпин тус форумын нээлтэд оролцон үг хэлж, удирдагчдын дугуй ширээний дээд уулзалтыг даргална. Энэ бол Хятад улсын 2019 оны гадаад харилцааны хамгийн чухал үйл ажиллагаа болно гэжээ.
XIII сонгуулийн БХАТИХ-ын II чуулганы хэвлэлийн бага хуралд Ван И: "Нэг бүс нэг зам" олон улсын хамтын ажиллагааны II форумыг өргөн хүрээнд далайцтай зохион байгуулна. Одоо тус хуралд оролцохоор товлосон гадаад орны удирдагчдын тоо анхдугаар чуулганыхаас илүү гараад байна. 100 гаруй улс орны хэдэн мянган төлөөлөгч оролцоно. Чуулга уулзалтын үеэр аж ахуйн нэгжийн уулзалт зохион байгуулж, аж үйлдвэр худалдааны салбарт хамтын ажиллагааны индэр гаргаж өгнө гэжээ.
Тэрээр: Энэ форум "Нэг бүс нэг зам" хамтын ажиллагааны чансаатай хөгжлийг ахиулах зорилготой. Хятад улс хамтран зөвшилцөж, хамтдаа байгуулж, хуваалцах зарчмын дагуу олон оронтой хөгжлийн стратегиа уялдуулж, хамтын ажиллагааны чухал төсөл боловсруулан хөгжүүлж, улам нягт түншийн харилцаа тогтооно гэжээ.