Хууль ёсны эрх ашгаа хамгаалахыг дэмжинэ

2019-03-08 12:08:35
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

8-нд, Төрийн зөвлөлийн гишүүн, ГХЯ-ны сайд Ван И Хуавэй компани АНУ-ын засгийн газартай зарга үүсгэсэн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариулахдаа: Ойрын үед гарч буй Хятадын зарим компани, хувь хүнд чиглүүлсэн үйлдэл бол энгийн хууль зүйн хэрэг огтхон ч биш, харин улс төрийн дарамт шахалт юм. Хятадын засгийн газар холбогдох аж ахуйн нэгж, хувь хүнийг хуулийн дагуу эрх ашгаа хамгаалахыг дэмжинэ гэжээ.

XIII сонгуулийн БХАТИХ-ын II чуулганы хэвлэлийн бага хуралд Ван И: Хятад улс шаардлагатай арга хэмжээ авч Хятадын аж ахуйн нэгж, иргэдийн хууль ёсны эрхийг хамгаалж байгаа, энэ бол Хятадын засгийн газрын хүлээсэн үүрэг юм гэжээ.

Тэрээр: Бид зөвхөн нэг аж ахуйн нэгжийн эрх ашгийг хамгаалж буй хэрэг биш, харин нэг улс орон, үндэсний хөгжлийн эрхийг хамгаалж байна. Энэ бол шинжлэх ухаан, технологийн хөгжлийн түвшнээ дээшлүүлэхийг хүсэж буй дэлхийн бүх улс орны эрх юм. Талууд дүрэм журмыг мөрдөж, ялгаварлан гадуурхахаа больж, улс орнуудын аж ахуйн нэгжид зах зээлийн шударга орчин бүрдүүлж өгч, дэлхийн олон орны хүмүүст аюулгүй, найдвартай харилцааны орчныг хамтдаа бий болгохын төлөө хичээн зүтгэе гэжээ.





Их уншсан

холбоотой мэдээ