70 жилийн ойгоор харилцаагаа шинэ түвшинд хөгжүүлнэ

2019-03-08 12:16:39
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat


70 жилийн ойгоор харилцаагаа шинэ түвшинд хөгжүүлнэ

8-нд, XIII сонгуулийн БХАТИХ-ын II чуулган Медиа төвд хэвлэлийн бага хурлаа хийлээ. Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд ГХЯ-ны сайд Ван И Хятад, Оросын харилцааны асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариулахдаа: Хятад, Орос хоёр орны харилцаа ер бусын түүхэн замналыг туулж ирсэн юм. Хоёр орны харилцаа хүнд бэрх шалгуурыг давж байж улам боловсронгуй болсон төдийгүй зөв голдрилдоо орсон билээ. Хоёр орон улс төрийн талаар харилцан итгэлцэж, эдийн засгийн салбарт харилцан ашигтай хамтран ажиллаж, олон улсын үйл хэрэгт харилцан дэмжиж, өнөөгийн их гүрнүүдийн харилцааны үлгэр жишээ болсон нь хоёр ард түмэнд асар их үр шимээ өгсөн төдийгүй бүс нутаг, дэлхийн энх тайван, тогтвортой байдалд чухал хувь нэмэр оруулсан юм гэжээ.

Ван И: 2019 онд Хятад, Орос хоёр орон дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойгоор боломж болгож, хоёр орны стратегийн түншлэлийн иж бүрэн харилцааг шинэ түвшинд хөгжүүлнэ. Ши Жиньпин даргын урилгаар ерөнхийлөгч В.Путин Хятад улсад айлчлан ирж, "Нэг бүс нэг зам" олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний II форумд оролцоно. Хоёр орны төрийн тэргүүний хамтын удирдлагаар Хятад, Орос хоёр орны харилцаа хөгжлийн шинэ эринийг угтан авчирна гэдэгт итгэлтэй байна гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ