Хамтран ажиллавал хоёулаа ашиг олно

2019-03-08 12:17:05
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ХОУР-гийн мэдээ: 3-р сарын 8-нд Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд ГХ-ны сайд Ван И XIII сонгуулийн БХАТИХ-ын II чуулганы хэвлэлийн бага хуралд: Хятад, Америк дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойгоор хоёр тал өнгөрснөө дүгнэж, ирээгүйгээ төлөвлөх ёстой. Өнөөгийн байдлаар тодорхой харагдаж буй зүйл гэвэл цаашид харилцан уялдсан, хамтран ажилласан тогтвортой харилцаа тогтоохын тулд хоёр тал хамтдаа хичээх хэрэгтэй. Энэ бол хоёр орны төрийн тэргүүн нарын чухал нийтлэг ойлголт бөгөөд хоёр орны олон салбарынхны хамтдаа хичээн зүтгэх чиглэл зорилт юм гэжээ.

Ван И: Хятад, Америкийн харилцаа 40 жилийн турш олон бэрхшээлийг даван туулж, түүхэн ахиц гаргасан бөгөөд шинэ сорилт ч тулгарч байна. Хоёр тал хамтран ажиллавал хоёулаа ашиг олж, харилцан тэмцэлдвэл хоёулаа хохирохыг урьдын туршлага харуулж байна. Өнөөдөр олон улсын нөхцөл байдал, хоёр орны харилцаа маш их өөрчлөгдсөн ч бид энэ туршлагаа байнга санаж явах хэрэгтэй юм гэжээ.

Тэрээр: Хятад, Америк хоёр тал хамтран ажиллах явцад өрсөлдөөн бий болох нь мэдээж. Энэ бол олон улсын харилцааны хэвийн үзэгдэл, харин үүнийгээ яаж шийдэх нь бидний асуудал юм. Өрсөлдөөнийг хэт товойлговол хамтын ажиллагааны орон зай багасна. Хамтын ажиллагаандаа анхаарал тавьж хөгжүүлэх нь хоёр орны хамтын ашиг сонирхолд нийцэх төдийгүй дэлхий нийтэд хэрэгтэй. Америкийн тал аз туршсан тоглолт хийхгүй байж, Хятадын талтай хамтын ажиллагаагаа хөгжүүлэх явцдаа шударгаар өрсөлдөж, өөрийгөө хөгжүүлэхийн зэрэгцээ харилцан ашигтай хамтдаа хөгжихийг Хятадын тал хүсэж байна гэжээ.


Их уншсан

холбоотой мэдээ