Даяаршлын эринд багийн эв нэгдэл хэрэгтэй
2019-03-08 15:03:29
8-нд Бээжин хотноо Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд ГХЯ-ны сайд Ван И: Даяаршлын эринд улс орнуудад багийн эв нэгдэл улам шаардлагатай учраас хүчээ нэгтгэн, бэрхшээлийг хамтдаа даван туулах ёстой. Хятад бол олон талт үзлийг эрс хамгаалагч улс орон юм гэжээ.
XIII сонгуулийн БХАТИХ-ын II чуулганы хэвлэлийн бага хуралд Ван И: Сүүлийн үед ганц талт үзэл, худалдааг ивээх үзэл өндийснийг улам олон орон эсэргүүцэж байна. Хятад улс хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулахын төлөө хүчин зүтгэл гаргаж, дэлхийн ихэнх улс орны нийтлэг ашиг сонирхлын талд зогсон, НҮБ-аар цөм болгосон олон улсын систем, олон улсын хуулиар үндэс болгосон олон улсын дэг журмыг эрс хамгаална гэжээ.