Зөвшилцөлд ахиц гарч байна
8-нд Бээжин хотноо Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд ГХЯ-ны сайд Ван И: Хятад ба АСЕАН-ы холбогдох орнууд хоорондын "Өмнөд Хятадын тэнгисийн үйл ажиллагааны зарчим"-ын зөвшилцөлд тасралтгүй ахиц гарч, "төлөвлөгөө" маш тодорхой болсон. Хятадын тал 2021 оноос өмнө зарчмын зорилтоо биелүүлэх санаачилга дэвшүүлж, Хятадын талын үнэнч санаа, үүрэг хариуцлагыг нотлон харуулсан гэжээ.
Ван И XIII сонгуулийн БХАТИХ-ын II чуулганы хэвлэлийн төвд болсон хэвлэлийн бага хуралд хэлэхдээ: Сүүлийн жилүүдэд, Өмнөд Хятадын тэнгисийн байдалд эерэг хандлага гарч байна. Шууд холбоотой орнууд хэлэлцээгээр дамжуулж, бодит маргаанаа зохицуулах, Хятад ба АСЕАН-ы орнууд хамтдаа бүс нутгийн тогтвортой байдлыг хамгаалах энэ хоёр үзэл санаа бол Өмнөд Хятадын тэнгисийн асуудлыг зохицуулах зөв зам гэдгийг ботид хэрэг гэрчилсэн юм гэжээ.