Европыг гадаад харилцааныхаа чухал байранд тавина

Д.Хүчитбаатар 2019-03-08 15:21:12
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Европыг гадаад харилцааныхаа чухал байранд тавина

Хятад улс Европыг гадаад харилцааныхаа чухал байранд тавьсаар байх бөгөөд Европын интегралчлалын үйл явц, эв нэгдэл, бие даасан хөгжлийг дэмжиж ажиллана. Ши Жиньпин дарга 3-р сарын эцсээр энэ оны анхны айлчлалаа Европт хийхээр болсон нь Хятад улс Европын хөгжлийг бүрэн дэмжиж буйн илрэл юм гэж 8-нд Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд ГХЯ-ны сайд Ван И хэлсэн байна.

Тэрээр мөн өдөр XIII сонгуулийн БХАТИХ-ын II чуулганы хэвлэлийн бага хуралд сэтгүүлчийн асуултад хариулахдаа: Хятад, Европын харилцаа хөгжиж, хоёр талын нийтлэг ойлголт санал зөрөлдөөнөөсөө хавьгүй илүү байна. Ялангуяа тогтворгүй хүчин зүйлээр дүүрсэн олон улсын нөхцөл байдлын өмнө, олон талт үзлийг хамгаалж, ганц талт үзэл, худалдааг ивээх үзлийг эсэргүүцэх талаар Хятад, Европ нэгдмэл байр суурь, нийтлэг хүсэлтэй юм. Хятад, Европын харилцаа хааяа хөндлөнгийн оролцоо, сөрөг нөлөөнд өртдөг тул асуудлыг зөвшилцлөөр эвтэй хянаж зохицуулахыг Хятад улс Европын талаас хүсэж байна. Бие дааж эзэн мэдэх нь Европын уламжлал юм. Олон улсын тавцан дахь чухал хүчний хувьд өөрийн язгуур, алс хэтийн ашиг сонирхлоо харгалзан, Хятад улсад бие даасан, тогтвортой, идэвхтэй бодлого хэрэгжүүлж, олон салбарын харилцан ашигтай хамтын ажиллагааг хамтдаа гүнзгийрүүлэн, олон улсын дэглэм, дэлхийн энх тайвныг хамтдаа хамгаална гэдэгт Хятад улс итгэлтэй байна. Итали зэрэг Европын олон орон Хятад улсын Нэг бүс нэг замын бүтээн байгуулалтад идэвхтэй оролцохыг бид сайшаан дэмжинэ гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ