Хамтдаа зөвшилцөн, байгуулж, хуваалцах зарчмыг тууштай мөрдөнө
8-нд Бээжин хотноо Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд ГХЯ-ны сайд Ван И: Нэг бүс нэг замын хамтын ажиллагаанд, хамтдаа зөвшилцөн, хамтран байгуулж, хуваалцах зарчмыг тууштай мөрдөж, талуудад хамтын ажиллагааны сайхан боломж нээж өгсөн юм гэжээ.
Тэрээр: XIII сонгуулийн БХАТИХ-ын II чуулганы хэвлэлийн бага хуралд сэтгүүлчдийн асуултад хариулахдаа: Нэг бүс нэг зам санаачилгыг дэвшүүлснээс хойших 6 жилд, тус төсөл дэлхийд хамгийн өргөн хүрээтэй хамтын ажиллагааны индэр, хүн төрөлхтөнд хамгийн их таалагдсан олон нийтийн бүтээгдэхүүн болсон юм. Эдүгээ 123 улс орон, олон улсын 29 байгууллага Хятад улстай Нэг бүс нэг замын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурж, энэ санаачилгыг итгэн дэмжиж байна. Нэг бүс нэг замын бүтээн байгуулалт бол "өрийн занга" биш, харин ч ард иргэдэд өгөөжтэй "бялуу", "Геополитикийн багаж" биш, харин хамтдаа хөгжих боломж гэдгийг бодит хэрэг нотолж байна. Нэг бүс нэг замын бүтээн байгуулалтад оролцсоноор олон орны хөгжлийн үйл явц түргэсэж, зам дагуу орнуудын ард түмний амьдрал сайжран, харилцан ашигтай хамтран ажиллаж, хамтдаа ашиг хүртэх хэтийн төлөвийг нээсэн юм гэжээ.