Хятад улс эрхээ эрс хамгаална, гэвч жанжлагч болохгүй
8-нд Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд ГХЯ-ны сайд Ван И: Хятад улс бусдыг дарамталж шахаанд оруулдаг уламжлалгүй, улс орон хүчирхэг боллоо гээд бусдад дээрэнгүй хандах нь Хятад улсын сонголт биш. Хятад улс өөрийн эрх ашгаа мэдээжээр хамгаална. Гэвч хэн нэгнийг дарамталж дээрэнгүй хандахгүй гэжээ.
Тэрээр мөн өдөр XIII сонгуулийн II чуулганы хэвлэлийн бага хуралд хэлсэн үгэндээ: Өөр өөр соёл иргэншилтэй харилцан хүндэтгэж, дэлхийн улс орнуудтай энх тайвнаар зэрэгцэн оршиж, олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран ажиллаж, хамтдаа ашиг хүртэх нь Хятад улсын хэзээ ч өөрчлөгдөхгүй эрхэм зорилго, үзэл баримтал юм. Дэлхийн улс орнуудтай адил Хятад улс хууль ёсны эрх ашгаа зайлшгүй хамгаална. Мөн улс орныхоо бүрэн эрх, нэр хүндийг хохироохыг хэрхэвч хүлцэхгүй. Хэрвээ ийм нөхцөл байдал үүсвэл Хятад улсын дипломат ажилтнууд хаа ч гэсэн улс орныхоо байр суурийг тодорхойлж ажиллана. Бие даан эзэн мэдэхийг Хятад улс хүндэтгэнэ. Гэвч ганцаараа эзэрхэж, дур зоргоороо аашлахыг хүлцэхгүй. Хятад улс яаж хөгжсөн ч болсон үйл хэргийн талаар шударга үнэлгээ магадалгаа хийж, олон улсын хуулийн хүрээнд зохицуулахыг баримтална гэжээ.