Хөндий байвал боломжоо алдана
8-нд Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны сайд Ван И XIII сонгуулийн БХАТИХ-ын II чуулганы хэвлэлийн бага хуралд хэлэхдээ: Зарим хүн Хятад, Америкийг "хөндийрүүлэх"-ийг хүсэж байна. Энэ бол бодит байдалд нийцэхгүй. Хятад улсаас хөндий байвал боломжоо алдана, ирээдүйгээс хол байна гэсэн үг. Дам утгаараа дэлхийгээс ч хөндий байна гэсэн үг гэжээ.
Ван И: Хятад, Америкийн харилцаанд хамтран ажиллах, зөрчил маргаан зэрэгцэн оршиж ирлээ. Гэвч хамтын ажиллагаа нь санал зөрөлдөөнөөсөө хавьгүй илүү юм. Сүүлийн үед хоёр орны хооронд асуудал, зөрчил маргаан нэмэгдсэн. Гэвч түүхээс үзвэл, энэ нь Хятад, Америкийн харилцааны хөгжлийн хандлагатай нийцэхгүй байна. Хятад, Америкийн харилцааны ирээдүйг Хятад улс өөдрөгөөр харж байгаа. Манай хоёр орон сөргөлдөх шаардлага байхгүй. Цаг үеийн урсгалыг сөрсөн хүйтэн дайны сэтгэхүйг хэн ч дэмжихгүй гэжээ.
Ван И: Хятад, Америк хоёр орны ашиг сонирхол дээд хэмжээнд уялдсан юм. Ноднин хоёр орны худалдааны хэмжээ 630 тэрбум гаруй ам.долларт хүрч, хоёр талын хөрөнгө оруулалтын нийт хэмжээ 240 тэрбум ам.долларт хүрч, хүмүүсийн хэлхээ холбоо давхацсан тоогоор5 саяд хүрлээ. Америкийн бүх том компани Хятадад үйл ажиллагаа явуулж, бүх муж улс Хятадтай хамтран ажиллаж байна. Хамтын ажиллагаа бол Хятад Америкийн харилцааны гол тал хэвээр байна. Энэ нь хоёр орны удирдагч төдийгүй хоёр талын олон салбарын нийтлэг ойлголт юм. Сүүлийн үед Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны зөвшилцөлд бодит ахиц гарч, үүнийг хоёр орны олон салбар, олон улсын хамтын нийгэмлэг сайшааж байна. Энэ нь харилцан хүндэтгэж, эрх тэгш зөвшилцвөл ямар ч бэрх асуудалдхоёр тал хүлээн авч болохуйц арга зам олж болно гэдгийг харуулсан юм гэжээ.