Хятад, Японы харилцаа сайжрах хандлагатай байна

Гэрэлт 2019-03-08 15:42:50
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятад, Японы харилцаа сайжрах хандлагатай байна

3-р сарын 8-нд Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд ГХ-ны сайд Ван И XIII сонгуулийн БХАТИХ-ын II чуулганы хэвлэлийн бага хуралд: 2018 оноос Хятад, Японы харилцаа хэвийн голдрилдоо буцан орж, харилцаагаа сайжруулж хөгжүүлэх эерэг хандлагатай боллоо. Энэ нь хоёр орны ард түмний нийтлэг ашиг сонирхолд бүрэн нийцэж байна.хойшид үүнийг сайн ойлгож, сайтар хэрэгжүүлэх хэрэгтэй гэжээ.

Ван И: Японы тал Хятадын хөгжилд прагматик, ухаалаг хандаж, нэгэнт тохиролцсон улс төрийн олон зарчмыг ягштал баримталбал Хятад, Японы харилцаа саад бэрхшээлийг арилган тогтвортой, гэгээн саруул ирээдүйгээ утгах болно. Үүний зэрэгцээ Хятад, Японы хамтын ажиллагааны нөөц хүчийг бүрэн дайчилж, улам өргөн уудам хамтын ажиллагааны орон зайг нээх болно гэжээ.

Тэрээр: Хятад, Японы харилцааг саяхнаас сайжруулж эхэлж байна. Дараагийн шатанд үүнийг сайн ойлгож, сайтар хэрэгжүүлэх хэрэгтэй. Түүхэн үнэнийг хүндэтгэж, бодит байдлыг зөв ойлгон, саруул ирээдүйг цогцлон байгуулж, зөв үйл ажиллагаа авч хэрэгжүүлэх хэрэгтэй. Хоёр талын хамтын хүчин чармайлтаар улс төрийн үндэс суурийг улам бэхжүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, ард иргэд хоорондын найрсаг харилцааг нэмэгдүүлбэл Хятад, Японы харилцаа тогтвортой хөгжлийн үед орж, олон салбарын солилцоо улам нягтран олширч, дээд давхаргын хэлхээ холбоо эрчимжих болно гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ