Дипломат бодлого, гадаад харилцааны асуудлаар сэтгүүлчийн асуултад хариулав
3-р сарын 8-нд Бээжин хотноо Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд ГХЯ-ны сайд Ван И хэвлэлийн бага хурал хийлгэж, Хятадын дипломат бодлого, гадаад харилцааны зарим асуудлаар гадаад дотоодын сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Ван И хоёр цаг гаруйн хугацаанд Хятад улс дэлхийн олон оронтой хамт олон талт үзэл, НҮБ-р төв болгосон олон улсын системийг эрс хамгаална хэмээн олон удаа хэлсэн байна.
БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ой энэ онд тохиож байна. 70 жилийн турш, Хятадын гадаад харилцаа шинийг нээж, бэрхшээлийг даван туулж, дэлхийн тавцангийн төв рүү өдөр ирэх тусам ойртож байна. Ван И хэлэхдээ: Хятадын дипломат бодлогын гялалзсан амжилт ХКН-ын удирдлагатай салшгүй холбоотой. Энэ бол Хятадын дипломат бодлогын улс төрийн үндсэн баталгаа мөн гэжээ.
"70 жилийн турш, ХКН цаг үетэйгээ зэрэгцэн урагшилж, Хятадын онцлогтой гадаад харилцааны онолын системийг тасралтгүй баяжуулан хөгжүүлж, шилдэг уламжлал, ил тод онцлогтой болсон юм. 2018 оны төвийн гадаад харилцааны ажлын хурлаар Ши Жиньпиний гадаад харилцааны үзэл баримтлалыг удирдах статусаар тогтоосон юм. Энэ бол Хятадын гадаад харилцааны онолын цаг үеийг заагласан чухал үр дүн билээ. Мөн шинэ эриний Хятадын гадаад харилцааны мөрдөх үндэслэл бөгөөд өнөөгийн дэлхий дахины элдэв ээдрээтэй асуудлыг зохицуулах зүг чиг болсон юм гэжээ.
4-р сард Бээжин хотод "Нэг бүс нэг зам" олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний II форумыг зохион байгуулна. Ван И танилцуулж хэлэхдээ: БНХАУ-ын дарга Ши Жиньпин тус форумын нээлтэд оролцон үг хэлж, удирдагчдын дугуй ширээний дээд уулзалтыг даргална гэжээ. Форумын онцлогийн талаар Ван И хэлэхдээ: "Энэ жилийн форум 3 гол онцлогтой. Нэгд, дээд зиндаанд болно. Хуралд оролцохоор товлосон гадаадын удирдагчдын тоо анхдугаар чуулганыхаас илүү гараад байна. Хоёрт, өргөн цар хүрээтэй болно. 100 гаруй улс орны хэдэн мянган төлөөлөгч оролцоно. Гуравт, баялаг агуулгатай болно. Бүтээлч хамтын ажиллагааны 12 форум, анх удаа аж ахуйн нэгжийн эздийн уулзалт зохион байгуулж, үйлдвэр худалдааны салбарт хамтын ажиллагааны индэр гаргаж өгнө" гэжээ.
Хятад, Европын харилцааны талаар Ван И хэлэхдээ: 3-р сарын сүүлээр Ши Жиньпин дарга энэ оны айлчлаа Европ тивээс эхлүүлнэ. Энэ нь Хятад улс Европ тивийг дэмжиж байгаагийн илрэл юм. Хятад улс Европ тивийн интегралчлалын үйл явц, Европын холбооны эв нэгдэл, хөгжлийг эрс дэмжинэ гэжээ.
Хятад, Америкийн харилцааны талаар Ван И хэлэхдээ: Хятад, Америк дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой энэ онд тохиож байна. Хятад, Америкийн зохицонгуй, хамтран ажилласан, тогтвортой харилцааг хамтдаа ахиулах нь хоёр орны төрийн тэргүүн нарын тохиролцсон нийтлэг ойлголт, мөн хоёр орны олон салбарын хамтдаа хичээн зүтгэх чиглэл зорилт юм гэжээ.
Хоёр тал хамтран ажиллавал хоёулаа ашиг олж, харилцан тэмцэлдвэл хоёулаа хохирохыг урьдын туршлага харуулж байна. Өрсөлдөөнийг хэт товойлговол хамтын ажиллагааны орон зай хумигдана. Америкийн тал аз туршсан тоглолт хийхгүй байж, Хятадын талтай хамтын ажиллагаагаа хөгжүүлэх явцдаа шударгаар өрсөлдөн, өөрийгөө хөгжүүлэхийн зэрэгцээ харилцан ашигтай хамтдаа хөгжихийг Хятадын тал хүсэж байна гэжээ.
БНХАУ, ОХУ дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой энэ онд тохиож байна. Ван И хэлэхдээ: Хятад, Орос үүгээр боломж болгож хоёр орны стратегийн түншлэлийн иж бүрэн харилцааг шинэ шатанд гаргахыг Хятадын тал хүсэж байна гэжээ.
Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох, Солонгосын хойгт энх тайвны механизм байгуулах асуудлаар Ван И хэлэхдээ: Хятад улс Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох, асуудлыг яриа хэлцэл, зөвшилцлөөр зохицуулахыг баримталсаар ирсэн юм. Яриа хэлцлээ зогсоохгүй, чиглэлээ өөрчлөхгүй бол Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох эцсийн зорилт лавтай биелнэ гэжээ.
Хуавэй компанийн санхүүгийн захирал Мэнь Ваньжөүгийн хэргийн талаар Ван И сэтгүүлчдийн асуултад хариулахдаа: Ойрын үед гарч буй Хятадын зарим компани, хувь хүнд чиглүүлсэн үйлдэл бол энгийн хууль зүйн хэрэг огтхон ч биш, харин улс төрийн дарамт шахалт юм. Хятадын засгийн газар холбогдох аж ахуйн нэгж, иргэнээ хуулийн дагуу эрх ашгаа хамгаалахыг дэмжинэ гэжээ.
Ван И олон улсын хамтын нийгэмлэгийн анхаарал хандуулж буй бусад асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариу өгсөн юм. Сүүлийн үед үүсээд байгаа Пакистан, Энэтхэгийн харилцаа хурцдаж байгаа тухай Ван И хэлэхдээ: Хятадын тал эвлүүрэлэхийн төлөө идэвхтэй ажиллаж байна. Пакистан, Энэтхэг хоёр тал хоёр орны харилцааг сайжруулах урт хугацааны арга хайж олохыг хүсэж байна гэжээ.
Өмнөд Хятадын тэнгисийн асуудлаар Ван И хэлэхдээ: Өмнөд Хятадын тэнгисийн энх тайван, тогтвортой байдлыг бүс нутгийн холбогдох орнууд шийдэх ёстой. Хятадын тал 2021 оноос өмнө "Өмнөд Хятадын тэнгисийн үйл ажиллагааны зарчим"-ын зорилтоо биелүүлэх санаачилга дэвшүүлж, Хятадын талын үнэнч санаа, үүрэг хариуцлагыг нотлон харуулсан гэжээ.