Хууль тогтоох ажлыг тайлагнав
Үүнд эдийн засгийн салбарын хууль тогтоох ажил ихээхэн хувийг эзэлж байна. БХАТИХ-ын Байнгын хороо гаднын хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг хоёр удаа хэлэлцэж, энэ чуулганаар хэлэлцүүлэхээр өргөн барьсан Цахим худалдааны хууль, Тариангийн газрыг ашигласны татварын хууль, Тээврийн хэрэгсэл худалдан авах татварын хууль тогтоож, Хөдөө тосгоны гэрээгээр газар эзэмших хууль, Компанийн хууль, Иргэний хэрэглээний агаарын тээврийн хууль, Аж ахуйн нэгжийн орлогын тавтрын хууль зэрэгт засвар оруулж, эдгээр салбарын өөрчлөлт, хөгжлийг эрчимжүүлжээ.
Ли Жаншү: 2018 онд өөрчлөлт нээлтийн 40 жилийн ой болсон. Өөрчлөлт, хөгжлийн тогтвортой байдал хууль эрх зүйн байгуулалттай салшгүй холбоотой. Өөрчлөлт нээлтээ эрчимжүүлье гэвэл хууль тогтоомжоо чангаруулах хэрэгтэй гэдгийг энэ 40 жилийн практик харуулж байна гэжээ.
Өнгөрсөн нэг жилд БХАТИХ-ын Байнгын хороо экологийн хамгаалалтын хууль тогтоох ажлыг эрчимжүүлж, Хөрсийг бохирдлоос хамгаалах хууль тогтоож, Агаар, Усыг бохирдлоос хамгаалах хууль зэрэг экологийг хамгаалах хуулийн сүлжээг бий болгожээ. Үүнээс үндэсний аюулгүй байдлыг хамгаалах ажлыг хууль тогтоох ажлын чухал хэсэг болгож, Амь үрэгдсэн баатруудын нэр төрийг хамгаалах хууль баталсан байна.
Тайланд энэ жил хийх хууль тогтоомжийн ажлаа танилцуулсан юм. Үүнд Иргэний болон Эрүүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Үндсэн эм эмнэлэг, эрүүл мэндийн хууль, Үл хөдлөх хөрөнгийн татварын хууль, Экспортын хяналтын хууль, Цэрэг ардын нэгдсэн хөгжлийн хууль зэрэг багтаж байгаа аж.