БХАТИХ-ын байнгын хорооны ажлын тайланг хянан хэлэлцэнэ

2019-03-08 19:14:29
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

XIII Сонгуулийн БХАТИХ-ын II чуулган 9-ний үдээс өмнө бүгд хурал хийж, БХАТИХ-ын байнгын хорооны ажлын тайланг хянан хэлэлцэнэ. Үдээс хойш хэсгийн хурал хийж, уг тайланг үргэлжлэн хянан хэлэлцэнэ.

УТЗЗ-ийн XIII сонгуулийн Бүх Хятадын хорооны II чуулган 9-ний үдээс өмнө хэсгийн хурал хийж, гадаадын худалдаачдын хөрөнгө оруулалтын хуулийн төслийг авч хэлэлцэж, үдээс хойно нь бүг хурал хийж, гишүүд үг хэлнэ.

XIII Сонгуулийн БХАТИХ-ын II чуулганы хэвлэл мэдээллийн төв 9-нд гурван удаагийн хэвлэлийн бага хурал зохионо. 8 цаг 45 минутаас БХАТИХ-ын хөдөө аж ахуй хөдөө тосгоны комиссын эрхлэгч гишүүд Чэнь Шивэнь, санхүү эдийн засгийн комиссын дэд эрхлэгч гишүүн Урт, хууль зүйн ажлын комиссын дэд эрхлэгч Лю Жүньчэн, Шю Аньбяо, байгаль орчин эх баялаг хамгаалах комиссын гишүүн Ли Фэн нарыг урьж ардын төлөөлөгчдийн их хурлын хууль тогтоох ажлын талаар сэтгүүлчийн асуултад хариулна. 10 цаг 30 минутаас худалдааны яамны сайд Жүн Шань, дэд сайд бөгөөд олон улсын худалдааны хэлэлцээний дэд төлөөлөгч Ван Шоувэнь, дэд сайд Чянь Кэминыг урьж дотоодын хүчирхэг зах зээл бий болгож, гадаадад нээлттэй байхыг бүх талаар ахиулах тухай сэтгүүлчийн асуултад хариулна. 15 цагт төрийн зөвлөлийн төрийн өмчийн хорооны дарга Шяо Ячин, дэд дарга Рэнь Вэн Жемин, нарийн бичгийн дарга, хэвлэлийн төлөөлөгч Пэн Хуаган нарын урьж, төрийн өмчийн аж ахуйн нэгжийн өөрчлөлт хөгжлийн талаар сэтгүүлчийн асуултад хариулна.

Их уншсан

холбоотой мэдээ