Төрийн удирдлагууд чуулганы хэлэлцүүлэгт оролцов

2019-03-09 10:09:55
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Төрийн удирдлагууд чуулганы хэлэлцүүлэгт оролцов

Синьхуа агентлагийн мэдээ: 8-нд, ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин, ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян, ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төв хорооны нарийн бичгийн дарга нарын газрын гишүүн Ван Хүнин, ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төрийн зөвлөлийн дэд ерөнхий сайд Хань Жэн XIII сонгуулийн БХАТИХ-ын II чуулганы хэсгийн хянан хэлэлцүүлэгт тус тус оролцжээ.

Төрийн удирдлагууд чуулганы хэлэлцүүлэгт оролцов

"Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах 3-р сарын 8-ны баяр"-ын үеэр, Ши Жиньпин ХКН-ын нэрийн өмнөөс хоёр чуулганы эмэгтэй гишүүд, эмэгтэй ажилтнууд, бүх улсын олон салбар, олон үндэстний эмэгтэйчүүдэд хандан, баярын мэндчилгээ, сайн сайхны ерөөл дэвшүүлжээ.

Төрийн удирдлагууд чуулганы хэлэлцүүлэгт оролцов

Тэрээр Хэнань мужийн төлөөлөгчдийн хэлэлцүүлэгт оролцохдоо, Хэнань мужийн сүүлийн жилүүдийн ажлыг үнэлээд, ХКН-ын Төв хорооны шийдвэр бодлогыг хэрэгжүүлэн, ажлаа тогтвортой ахиулах үндсэн журмаа баримталж, чансаатай хөгжлийн шаардлагыг мөрдөн, тогтвортой өсөлт, өөрчлөлт, бүтцийн зохицуулалт, ардын амьжиргааг сайжруулах, эрсдэлээс хамгаалах, ажлаа тогтвортой ахиулахыг нэгдсэн журмаар баталгаажуулж, эдийн засгийн эрүүл хөгжил, нийгмийн тогтвортой байдлыг ханган, чинээлэг нийгмийг бүх талаар байгуулахад бат бэх суурь тавих хэрэгтэй хэмээн Хэнань мужийн төлөөлөгчдөд шаардсан байна.

Ли Кэчян Хүнань мужийн төлөөлөгчдийн хэлэлцүүлэгт оролцохдоо: Хүнань мужийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн өнгөрсөн жилийн үр дүнг үнэлээд, Ши Жиньпиний шинэ эриний Хятадын онцлогтой социалист үзэл санааг мөрдөж, эдийн засгийн тогтвортой эргэлтээ баталгаажуулан, чансаатай хөгжлөө ахиулахыг шаардсан байна.


Их уншсан

холбоотой мэдээ