Хятадын аж ахуйн нэгжүүд гадаадад хөгжихийг дэмжинэ
9-нд, ХЯ-ны дэд сайд Чянь Кэмин, XIII сонгуулийн БХАТИХ-ын II чуулганы хэвлэлийн бага хуралд хандан: Сүүлийн жилүүдэд, зарим орон гадаадын хөрөнгө оруулалтын хяналтаа чангатгаж, Хятадын аж ахуйн нэгжүүд гадаадад хөгжихөд бэрхшээл учруулж байна. Хятадын аж ахуйн нэгжүүдийн олон мэдээллийг Худалдааны яам хүлээж авч, бүх талаар үнэлгээ хийж байна. Бид аливаа худалдааг ивээх үзлийг эсэргүүцдэг бөгөөд аюулгүйн арга барилыг урвуулан ашиглан, хэвийн хөрөнгө оруулалтад саад хийхийг сайшаахгүй. Харин холбогдох улс орнуудтай хамт хөрөнгө оруулагчдад хөрөнгө оруулалтын шударга, ил тод, таатай орчин бүрдүүлж өгч, дэлхийн нээлттэй эдийн засгийг хөгжүүлэхийг хүсэж байна гэжээ.
Тэрээр: Хятадын хөрөнгө оруулалт дэлхийн гадаад шууд хөрөнгө оруулалтыг дайчлах чухал хөдөлгөгч хүчин болоод байна. 2018 онд Хятадаас гадаадад шууд хөрөнгө оруулсан хэмжээ 130 тэрбум ам.долларт хүрч, дэлхийн тэргүүний эгнээд орж байна гэжээ.