Цар хүрээ, чансаа, шинэчлэлийг онцолж байна
Синьхуа агентлагийн мэдээ: 9-нд XIII сонгуулийн БХАТИХ-ын II чуулганы хэвлэлийн бага хуралд Худалдааны яамны сайд Жүн Шань: Хятад улс энэ жил гадаад худалдаагаа хөгжүүлэхийн тулд цар хүрээг тогтвортой болгож, чанар чансааг дээшлүүлэн, хөдөлгөх хүчээ шинэчлэх зэрэг гурван талыг анхаарах болно гэжээ.
Тэрээр: Өнгөрсөн жил гадаад худалдааны нөхцөл байдал ээдрээтэй байсан ч Хятадын гадаад худалдаа хүрээгээ тэлж, чансаагаа дээшлүүлсэн юм. Энэ жил гадаад худалдааны хувьд гурван талыг онцлон анхаарах болно.
Нэгд, цар хүрээгээ тогтвортой байлгана. Гадаад худалдааны бодлого стратегийг хэрэгжүүлж, гадаадын хөрөнгө оруулагчдад бизнесийн таатай орчин бүрдүүлэн, олон улсын зах зээлийн хуваарилалтыг тэнцвэртэй болгож, уламжлалт зах зээлээ хөгжүүлэн, шинэ зах зээлийг эрэлхийлнэ.
Хоёрт, чансаагаа дээшлүүлнэ. Дээд шинэ технологи, чансаа өндөр, ашиг ихтэй бүтээгдэхүүний экспортыг дэмжиж, импортыг нэмэгдүүлэхийг импортын чансааг дээшлүүлэхтэй уялдуулан, дотоодын зах зээлийн эрэлт хэрэгцээг найдвартай хангана.
Гуравт, хөдөлгөх хүчээ шинэчилнэ. Аж ахуйн нэгжүүдийн технологийн шинэчлэл, бүтцийн шинэчлэл, менежментийн шинэчлэлийг дэмжиж, худалдааны шинэ формат, шинэ хэлбэрийг урамшуулан, гадаад худалдаанд өрсөлдөх шинэ давуу талыг бүрдүүлж, гадаад худалдааны чансаатай хөгжлийг эрчимжүүлнэ гэжээ.