Нээлттэй бодлогоо эрчимжүүлж байна
Саяхан Эйрбус компани Хятадын Шэньжэнь хотноо Ази дахь цорын ганц инновацын төвөө байгуулж, орон нутгийн боловсон хүчин, техник, хамтын ажиллагааны түншийн давуу талаа ашиглан компанийнхаа технологийн шинэчлэлийг ахиулах болсноо зарлалаа.
Эйрбус компанийн энэалхам 2018 онд Хятад улсын эхлүүлсэн шинэ ээлжийн өндөр түвшний нээлттэй бодлогын үр дүнг харуулж байна. Ноднин дэлхийн үндэстэн дамнасан хөрөнгө оруулалт 19 хувиар буурсан ч Хятад дахь гадаадын хөрөнгө оруулалт 3 хувиар өсөж, 2019 онд ч энэ эрч үргэлжилсээр байна. Худалдааны яамны хамгийн сүүлийн үеийн тоо бүртгэлээс үзвэл энэ оны 1-р сард гадаадын хөрөнгө оруулалтын бодит хэрэглээ 4.8 хувиар нэмэгдсэнээс АНУ, Нидерландын Хятад дахь хөрөнгө оруулалт 124.6 ба 95.6 хувиар нэмэгдсэн байна.
Дэлхийн эдийн засгийн сэргэлт удааширч байгаа ч Хятад улс чансаатай хөгжлийн төлөө шинэ ээлжийн нээлттэй бодлого хэрэгжүүлж эхлэв. Үүний нэг тод жишээ нь бүх Хятадын 2900 гаруй ардын төлөөлөгч Бээжин хотод Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хятад улс энэ хуулиар дамжин гадаадын хөрөнгө оруулалтыг эрчимжүүлж, хууль ёсны эрх ашгийг нь хамгаалан, бизнесийн таатай орчин бүрдүүлж, шинэ ээлжийн нээлттэй бодлогоо баталгаажуулж байна.
Өөрчлөлт нээлтийн эхэн үед Хятад улс Гадаадтай хамтарсан аж ахуйн нэгжийн хууль, Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн хууль, Гадаадын компанитай хамтран ажиллах хууль зэрэг "гадаадын хөрөнгө оруулалттай холбоотой гурван хууль” баталжээ. Гадаадын хөрөнгө оруулагчид 40 жилийн турш эдгээр хуулийг үндэслэн Хятадад 950 мянган компани байгуулж, бодит хөрөнгө оруулалт нь 2 их наяд ам.долларт хүрч, Хятадын эдийн засгийн өсөлт, гадаад худалдаа, үйлдвэрлэлийн бүтцийн өөрчлөлт, ажлын байраар хангах, зах зээлийн эрүүл тогтолцоог бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн юм.
Ши Жиньпин дарга хэлэхдээ: Өнгөрсөн 40 жилд Хятадын эдийн засаг нээлттэй нөхцөлд амжилттай хөгжсөн юм. Ирээдүйд Хятадын эдийн засаг өндөр хурдтай өсөлтөөс чансаатай хөгжил рүү эрхбиш улам их нээлттэй нөхцөлд шилжих юм. Таван жилийн өмнө Хятад улс, улс орон ба нийгмийн хөгжлийн олон салбарын өөрчлөлтийг гүнзгийрүүлэхээр шийдсэн. Үүнд нээлттэй эдийн засгийн тогтолцоо, гадаадтай холбоотой хууль эрхзүйн систем, гадаад дотоодын хөрөнгө оруулалтын хуулиа боловсронгуй болгох явдал багтаж байна. 2018 онд Хятадын дээд эрхт байгууллага болохБХАТИХ гадаадын худалдаачдын хөрөнгө оруулалтын хуулийг мөн оны хууль тогтоох төлөвлөгөөнд оруулж, түүгээр гадаадын худалдаачдын Хятадад хөрөнгө оруулах суурь болгосон бөгөөд одоо мөрдөж буй гадаадын худалдаачдын хөрөнгө оруулалтын тухай гурван хуулийг орлуулсан юм.
Дэлхийн хоёр дахь том эдийн засгийн цогц, барааны худалдааны хамгийн том улс, үйлчилгээний худалдааны хоёрдох том орны хувьд Хятад улсын боловсруулсан гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл нээлттэй, ил тод, улс орныхоо бодит байдалд тулгуурласан, олон улсын дүрэмд нийцсэн, гадаад дотоодын хөрөнгө оруулалт нэгдмэл байх хууль тогтоох зарчим баримтална. Жишээ нь тус хуулийн төслөөр засгийн газар, судалгааны байгууллага, ардын их хурлын төлөөлөгчдийн саналыг сонсож, интернетээр олон нийтийн санал, Хятадад дахь гадаадын худалдааны нийгэмлэг, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн саналыг авч, олон улсын жишиг болсон эдийн засаг, худалдааны дүрэм, зуршилтай уялдуулан, эцэст нь БХАТИХ-ын байнгын хороо хууль тогтоох шат дарааллаар хоёр удаа хянан хэлэлцэж байж БХАТИХ-ын чуулганд өргөн барьж хянан хэлэлцүүлнэ.
Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөлд ерөнхий дүрэм, хөрөнгө оруулалтыг дэмжих, хөрөнгө оруулалтыг хамгаалах, хөрөнгө оруулалтыг удирдах, хуулийн хариуцлага, дагалт дүрэм зэрэг зургаан бүлгээс бүрдсэн, 41 заалттай, авсаархан хэрнээ маш чамбай хийсэн, гаднынхны анхааралд хариу өгч, Хятадын нээлттэй, итгэл төгс байдлыг харуулсан юм.
Жишээ нь, гадаадын хөрөнгө оруулалтад Хятад улс зах зээлд орохыг зөвшөөрөхөөс өмнөх иргэний адил хөнгөлөлт, сөрөг жагсаалтын менежментийн тогтолцоог хэрэгжүүлж, хөрөнгө оруулах зөвшөөрөл хүлээх хугацаанд гадаад дотоод гэж ялгалгүй хөнгөлөлт үзүүлнэ. Шударга өрсөлдөөний хувьд, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж хуулийн дагуу Хятадын дотоодын аж ахуйн нэгжүүдтэй нэгэн адил бүх төрлийн хөнгөлөлт эдэлж, салбарын стандартыг тогтоох, засгийн газрын худалдан авалт зэрэг арга хэмжээнд оролцож болно. Гадаадын бизнес эрхлэгчид Хятадад техникийн хамтын ажиллагаанд хөрөнгө оруулах болзлыг зөвхөн хөрөнгө оруулагч талууд шударга зарчмын дагуу зөвшилцлөөр тогтооно. Үүнд засаг захиргааны байгууллага нэгж, албан тушаалтан хөндлөнгөөс нөлөөлж, хүчээр техник шилжүүлж болохгүй хэмээн заажээ. Мөн энэ хуулийн төсөлд гадаадын хөрөнгө оруулалтын тухай бодлогын ил тод байдал, менежментийн үйлчилгээ, өмчийн эрхийн хамгаалалт, гадаадын хөрөнгө оруулалтыг дүрэмжүүлсэн чанартайзасаг захиргааны дүрэм тогтоол боловсруулахадхязгаарлалтаа нэмэгдүүлэх, орон нутгуудын захиргаа бодлогын чанартай амлалт, гэрээ хэлэлцээрийг биелүүлэхийг хянаж шаардах, гомдол мэдүүлэх механизм байгуулах зэрэг талаар тодорхой заажээ.
Шинжээчдийн үзэж буйгаар, гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг боловсруулж буйн гол зорилго бол гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, зөвшөөрөх, хамгаалж удирдах талаар үндсэн тогтолцоо, дүрэм тогтоол гаргаж, зах зээлд орохыг нь зөвшөөрөхөөс өмнө дотоодын иргэний адил хөнгөлөлт эдлэх, сөрөг жагсаалтын удирдлагын тогтолцоог бүх талаар хэрэгжүүлсэн нөхцөлд, ирээдүйд гадаадын бизнес эрхлэгчид Хятадын зах зээлд асуудал тулгарвал Хятадын хууль тогтоомжийн дагуу шударгаар зохицуулна. Харин энэ хуулийн төсөлд "гадаадын хөрөнгө оруулалтын аюулгүй байдлын тухай хянаж шалгах тогтолцоог байгуулж, үндэсний аюулгүй байдалд нөлөөлсөн буюу нөлөөлөх шинжтэй гадаадын хөрөнгө оруулалтад аюулгүйн хяналт шалгалт явуулна" гэж заасан нь Хятад улсын бүрэн эрх, улс орнуудын нийтээр мөрддөг зарчим юм.
Хятадад бүртгүүлсэн аж ахуй нэгжүүдэд ялгаваргүй шударга хандах хэрэгтэй гэж ХКН-ын XIX их хурлаар заасан юм. Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл энэ жилийн чуулганаар батлагдаж, өмнө нь хэрэгжүүлж байсан "гадаадын хөрөнгө оруулалтын тухай гурван хууль"-ийг орлож мэднэ. Ингэснээр Хятад улс дүрэм тогтолцооны хувьд улам нээлттэй болно. Олон улсын эдийн засгийн тогтворгүй хүчин зүйл улам нэмэгдэж буй нөхцөлд, Хятад улсын улс төр, нийгэм тогтвортой байгаагийн дээр, цар хүрээ нь асар том, маш уян хатан зах зээл, аж үйлдвэрийн хамгийн бүрэн гинжин хэлхээг бүрдүүлсэн юм. Тиймээс гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль нь гадаадын бизнес эрхлэгчдийн Хятад улс дахь хөгжлийг түргэтгэж, Хятадын шинэ ээлжийн чансаатай, өндөр түвшний хөгжлийг улам баталгаажуулах болно.