Ли Кэчян, Ли Жаньшү, Жао Лэжи нар төлөөлөгчдийн хэлэлцүүлэгт оролцов

Уртнасан 2019-03-10 09:20:07
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 9-нд ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны байнгын гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян, ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны байнгын гишүүн, БХАТИХ-ын байнгын хорооны дарга Ли Жаньшү, ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны байнгын гишүүн, Төвийн сахилга бат байцаах хорооны дарга Жао Лэжи нар XIII сонгуулийн БХАТИХ-ын II чуулганы зарим төлөөлөгчдийн хэсгийн хянан хэлэлцүүлэгт тус тус оролцов.

Ли Кэчян, Ли Жаньшү, Жао Лэжи нар төлөөлөгчдийн хэлэлцүүлэгт оролцов

Ли Кэчян Гирин мужийн төлөөлөгчдийн хэсгийн хэлэлцүүлэгт оролцохдоо хэлсэн үгэндээ: Гирин муж Ши Жиньпиний шинэ эриний Хятадын онцлогтой социализмын үзэл санаагаар жолоодлого болгож, Ши Жиньпин ерөнхий нарийн бичгийн даргын Гирин мужийн ажлын тухай чухал зааврын үзэл санааг сайтар хэрэгжүүлэн, Төв хороо, Төрийн зөвлөлийн Зүүн Хойд нутгийг сэргээн хөгжүүлэх тухай шийдвэр, төлөвлөлтийг хэрэгжүүлж, өөрчлөлт, нээлттэй хөгжихийг бүх талаар гүнзгийрүүлэн, бизнес эрхлэлтийн орчныг сайжруулах тал дээр илүү хүч хөдөлмөр зарцуулж, төрийн өмчит аж ахуйн нэгж, хувийн эдийн засгийн хөгжлийн эрчийг нэмэгдүүлэн, бодист эдийн засгийг хүчирхэгжүүлж, эдийн засаг эрүүл тогтвортой хөгжихийг ахиулах хэрэгтэй гэсэн байна.

Ли Кэчян, Ли Жаньшү, Жао Лэжи нар төлөөлөгчдийн хэлэлцүүлэгт оролцов

Ли Жаньшү Чунчин хотын төлөөлөгчдийн хэсгийн хэлэлцүүлэгт оролцов. Төлөөлөгчдийн илтгэлийг сонссоныхоо дараа Ли Жаньшү хэлсэн үгэндээ, шинэ эриний АТИХ-ын ажлыг сайтар хийхэд, Ши Жиньпиний шинэ эриний Хятадын онцлогтой социализмын үзэл санаагаар жолоодлого болгож, Ши Жиньпин ерөнхий нарийн бичгийн даргын АТИХ-ын тогтолцоог боловсронгуй болгох тухай чухал үзэл санааг гүнзгий суралцан, намын удирдлагыг ухамсраасаа АТИХ-д ямагт хэрэгжүүлж, АТИХ-ын тогтолцоо зөв замаар урагшлахыг баталгаажуулах хэрэгтэй. Чунчин хот Ши Жиньпиний даргын Чунчин хотын ажилд тавьсан чухал заавар шаардлагыг сайтар суралцан, хөгжлийн шинэ үзэл ойлголтыг хэрэгжүүлэн, ядуугаас ангижруулах ажлыг сайтар хийж, экологийг тэргүүнд чухалчлах, ногоон хөгжлийн замаар хэлбэрэлтгүй замнаж, өндөр чанартай хөгжихийг урагшлуулах, сайн амьдралыг бүтээхийн тулд чармайх хэрэгтэй гэжээ.

Ли Кэчян, Ли Жаньшү, Жао Лэжи нар төлөөлөгчдийн хэлэлцүүлэгт оролцов

Жао Лижи Гүйжөү мужийн төлөөлөгчдийн хэсгийн хэлэлцүүлэгт оролцов. Төлөөлөгчдийн илтгэлийг сонссоныхоо дараа хэлсэн үгэндээ, Гүйжөү муж бол бүх улсын ядуугаас ангижруулах ажлын гол муж юм. Ши Жиньпин ерөнхий нарийн бичгийн даргын Ганьсу мужийн төлөөлөгчдийн хэсгийн хэлэлцүүлэгт оролцохдоо хэлсэн чухал илтгэлийн үзэл санаанаас гүнзгий суралцаж, үүрэг хариуцлагын ухамсраа чангатган, үзэл санаа ба үйл ажиллагаагаа намын төв хорооны шийдвэр ба байршуулалтад сайтар нэгтгэх хэрэгтэй. Сахилга бат шалгах байгууллага үүрэгт ажлаа сайтар хэрэгжүүлж, сахилга батыг чангатгах ажлыг ядуугаас ангижруулах ажлын бүх үйл явцад хэрэгжүүлэн, ядуугаас ангижруулах ажлыг хэрэгжүүлэх улс төрийн үүрэг хариуцлагад хяналт тавьж, намын төв хорооны шийдвэр байршуулалтыг хэрэгжүүлэх, хянан байцаах ба засан сайжруулсан байдалд тавих хяналт шалгалтыг чангатгаж, ядуугаас ангижруулах салбар дахь авилгын асуудлыг засан цэгцлэхийг гүнзгийрүүлж, ядуугаас ангижруулах ажилд ялалт байгуулахад баталгаажуулалт хангах хэрэгтэй гэсэн байна.

Их уншсан

холбоотой мэдээ