Хятадын гадаад харилцааны амжилтыг өндрөөр үнэлэв

Уртнасан 2019-03-10 11:21:25
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

8-нд XIII сонгуулийн БХАТИХ-ын II чуулганы хэвлэлийн төвд хэвлэлийн хурал хийлгэж, Төрийн зөвлөлийн гишүүн, ГХЯ-ны сайд Ван И “Хятад улсын дипломат бодлого ба гадаад харилцаа”-ны холбогдох асуудлаар гадаад дотоодын сэтгүүлчдийн асуултад хариулсан юм. Гадаадын мэргэжилтэн судлаачид Хятад улсын дипломат үзэл ойлголт ба гадаад харилцааны амжилтыг өндрөөр үнэлж, дэлхийн энх тайвныг хамгаалах, хүн төрөлхтний дэвшлийг ахиулахад Хятад улс нэн их шинэ хувь нэмэр оруулах болно гэж үзсэн байна.

Туркийн Хятад судлалын эрдэмтэн Гирай Фидан: Хятад улсын дипломат үзэл ойлголт бол нэг зүйлийн “хоёр тал бүгд амжилтад хүрэх” философи, бусад орныг бүрмөсөн хүндэтгэдэг, харилцан ашигтай хамтдаа амжилтад хүрэх явцад хамтын хөгжилд хүрдэг юм. “Нэг бүс нэг зам” санаачилга зам дагуу орнууд хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааг ахиулах төдийгүй холбогдох орнуудын хүмүүнлэгийн солилцоог дайчилж, маш олон шинэ индэр, боломжийг бүтээсэн нь залуучуудын хөгжилд тустай гэжээ.

Америкийн “Глобал стратегийн мэдээлэл” сэтгүүлийн Вашингтон дахь салбарын захирал Уильям Жон: “Нэг бүс нэг зам” санаачилга чухал түүхийн ач холбогдолтой, тус санаачилгыг дурдсанаас хойш дэд бүтцийн бүтээн байгуулалтын талаар гайхалтай амжилтад хүрсэн байна. Энэ санаачилгын ач тусаар, дэлхийн улс орнууд ядуурлаас ангижруулах, хөгжлөөр тааруухан байгаа зэрэг хамтын сорилтыг нэн сайтар зохицуулах ёстой гэжээ.

Японы Хигаши Ниппон олон улсын их сургуулийн профессор Саионжи Казэтеру: даяаршил нь одоогийн дэлхий дахины гол урсгал болсон байна. Даяаршлын эрин бол олон талт соёл зэрэгцэн орших, чөлөөт худалдаа, өрсөлдөөн ба хамтын ажиллагааны эрин юм. Би Хятад улсын хөгжлийн чиг хандлагыг энэ эрин цагийн урсгалд нийцэж байна гэж үздэг юм гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ