Валютын ханшийн асуудлаар нийтлэг ойлголтод хүрэв

2019-03-10 16:50:56
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

10-нд Бээжин хотод Хятадын Төв банк - Хятадын Ардын банкны ерөнхийлөгчИ Ган: Сүүлийн үе өндөрлөсөн Хятад, Америкийн өндөр зэрэглэлийнэдийн засаг, худалдааны VII зөвшилцлийн үеэр, хоёр тал валютын ханшны асуудлыг авч хэлэлцэсэн бөгөөд олон чухал асуудлаар нийтлэг ойлголтод хүрсэн гэжээ.

И Ган мөн өдөр XIII сонгуулийн БХАТИХ-ын II чуулганы хэвлэлийн бага хуралд ингэж хэлсэн юм. Тэрээр: Хоёр талын валютын байгууллага нь валютын бодлогодоо бие даасан эрхтэй байхыг хэрхэн харилцан хүндэтгэх асуудал,хоёр тал зах зээлийн шийдсэн валютын ханшны тогтолцоог дагаж мөрдөх зарчмыг хоёр тал авч хэлэлцсэн. Хоёр тал бас ханшийг бууруулахаар өрсөлдөхгүй, валютын ханшийг өрсөлдөөний зорилгод ашиглахгүй, гадаад валютын зах зээлийн талаар зөвшилцөл хийх зэрэг Их Хорийн бүлгийн дээд уулзалтын амлалтаа журамлан сахихыг авч хэлэлцсэн байна. Үүний зэрэгцээ хоёр тал ОУВС-гийнмэдээллийн ил тод байдлын стандартын дагуу мэдээллээ тодорхойлох зэрэг чухал асуудлыгавч хэлэлцсэн гэжээ.

И Ган: Валютын ханшийн асуудал нь Их Хорийн бүлэг, ОУВС зэрэг хоёр тал болон олон талт индрийн чухал асуудал байсаар ирсэн. Хятад, Америк хоорондын валютын ханшийн асуудлаарх хэлэлцээр удаан хугацаа үргэлжилж байна гэж онцолжээ.Ренчинсоо

Их уншсан

холбоотой мэдээ