Улам нээлттэй байлгах шийдвэр зоригийг харуулав

2019-03-10 16:59:32
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

3-р сарын 9-нд УТЗЗ-ийн БХХ-ны гишүүн, Худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих газрын корпорацын захирал Ли Жяньхун сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа: Өөрчлөлт хийж нээлттэй байлгасан 40 жилийн хугацаанд Хятадын эдийн засгийн хөгжлийн орчин, нөхцөл байдалд асар их өөрчлөлт гарч, урьдын хэрэгжүүлж байсан гадаад худалдааны гурван хууль нь шинэ эриний өөрчлөлт нээлтийн эрэлт хэрэгцээтэй нийцэхгүй боллоо. Ийм нөхцөл байдалд “БНХАУ-ын гадаадын хөрөнгө оруулалтын хуулийн төсөл”-ийг БХАТИХ-аар хэлэлцүүлэхээр дэвшүүлсэн нь улам нээлттэй байлгах Хятад улсын шийдвэр зориг, итгэл хүслийг харуулсан бөгөөд Хятад улсын засаглалын тогтолцоо, чадварыг улам орчин үеийн болгох юм гэжээ.

Тэрээр: Илүү нээлттэй байлгах нь өөрчлөлтийг дэмжиж, инновцыг дайчилна. Хятад улс хурдтай хөгжлөөс чанартай хөгжилд шилжиж байна. Худалдаа хөрөнгө оруулалтыг өндөр түвшинд чөлөөтэй, хялбар болгоход эрхбиш зах зээлийн зөвшөөрлийг чөлөөтэй болгож, үйлчилгээний салбарыг гадаадад нээлттэй болгон, гадаадын хөрөнгө оруулалтын хууль ёсны эрх ашгийг хамгаалах шаардлагатай. Гадаадын хөрөнгө оруулагчдын хувьд Хятад улс асар их зах зээлтэй учраас хууль дүрмээр гадаадын хөрөнгө оруулалтыг журамжуулж, гадаадын хөрөнгө оруулалтыг Хятадын хуулийн шаардлагад нийцүүлэх нь Хятад улсын эдийн засгийн чансаатай хөгжилд чухал ач холбогдолтой юм гэжээ. Сарантуяа

Их уншсан

холбоотой мэдээ