Хятадын ядуурлыг бууруулах ажлын ололт амжилтыг үнэлэв
Энэ оны засгийн газрын ажлын тайланд: Чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах зорилтыг биелүүлэхийн тулд, ядуурлыг бууруулах ажлыг эрчтэй сайн хийж, ядуурлыг бууруулах зорилтыг товлосон хугацаандаа биелүүлэхийг баталгаажуулахыг онцолсон юм. Хятадын ядуурлыг бууруулах ажлын үр дүн илэрхий байж, дэлхий нийтэд үр ашгаа хүртээсэн төдийгүй ядуурлыг бууруулах туршлага нь өргөн олон хөгжиж буй орнуудад чухал ач холбогдлоо өгсөн юм. Хятадын ядууралтай тэмцэх шийдвэр зориг нь ядуурлыг бууруулах дэлхий нийтийн тулгамдсан асуудлыг урамшуулж байна хэмээн гадаадын зүтгэлтэн нар үзсэн байна.
Дэлхийн Банкны статистик мэдээнээс үзэхэд, дэлхийн хэмжээнд 100 хүн бүр ядуугаас ангижирч байгаа бол 70 хүн нь Хятадаас үүсэлтэй байна. Филиппин БРИКС-ийн бодлого судалгааны үүсгэн байгуулагч Херман Лаурел хэдэн арван жилийн турш Хятад улсын ядууралтай тэмцэх ажил илэрхий ололт амжилтад хүрснийг гайхан биширч байлаа. Тэрээр: 40 жилийн турш, Хятад улс хэдэн зуун сая хүнийг ядуурлаас ангижруулж чадсан юм. Энэ нь дэлхийн ядуурлыг буруулах үйлст асар их хувь нэмэр оруулсан төдийгүйХКН-ын засаглалынчадварыг харуулсан юм гэжээ.
Египетийн “Аль-Ахрам сонин”-ний орлогч редактор Сами Элкамхави: 2019 он бол Хятад улс чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах, нэгдүгээр 100 жилийн тэмцлийн зорилтыг биелүүлэх чухал жил юм. Ядуурлын эсрэг тэмцэл нь Хятадын хөгжилд төдийгүй олон улсын хамтын нийгэмлэгийн хувьд ч асар их үр нөлөө үзүүлнэ. Хятадын амжилт нь дэлхийн нийт хүн амын тавны нэгийг эзэлдэгулс орон ядуурлыг арилгаж буйг харуулж байгаа ньбусад орнуудад чухал туршлагахангах юмгэжээ. Ренчинсоо