Жижиг дунд аж ахуйн нэгж болон залуусын бүтээлч хөгжилд ашигтай боломжийг бүрдүүлж өгнө
10-нд Ши Жиньпин дарга Фүжянь мужийн ардын төлөөлөгчдийн хэлэлцүүлэгт оролцож, бодит эдийн засгийг нэгэн үзүүрт сэтгэлээр хөгжүүлж буй хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн эздийг сайшаажээ. АТИХ-ын БХХ-ны төлөөлөгч Дин Шижүн зах зээлийн үнэ өртгөөр дэлхийд гуравт орж буй спортын хэрэглээний Аньта компанийн ерөнхий захирал юм. Тэрээр хэлэхдээ: Фүжянь мужийн хувийн хэвшлийн аж ахуйн нэгж бодитоор аж ахуй эрхлэн, бүтээлчээр хөгжүүлж байна. Аньта компанийн 2001 оны орлого 300 сая юань хүрэхгүй байсан бол 2018 онд 24.1 тэрбум юаньд хүрсэн гэжээ. Ши Жиньпин түүнийг сайшааж, аж ахуйн нэгж байгуулан ажиллах нь зөвхөн мөнгөний төлөөх асуудал биш, бодит эдийн засаг эрхлэхэд "бодитой, нэгэн үзүүрт сэтгэлээр хийх ёстой. Энэ бол үүрэг хариуцлага юм" гэжээ.
Фүжянь бол Хятадын хамгийн эрт нээлттэй болсон мужуудын нэг, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж төвлөрсөн муж юм. Ши Жиньпин: Инновац бүтээж, аж ахуй эрхлэн, бүтээмжтэй ажиллахад таатай орчин бүрдүүлж өгч, бүх нийтээр инновац бүтээж, аж ахуйн нэгж эрхлэн, бүтээмжтэй ажиллах хөдөлгөх хүчийг чөлөөлөн дайчилж, дэлхийн өөрчлөлт шинэчлэлийн нөхцөл байдал дахь Хятад улсын нөлөөлөх, өрсөлдөх хүчин чадлыг улам нэмэгдүүлэх хэрэгтэй. Жижиг дунд аж ахуйн нэгж ба залууст хөгжлийн ашигтай боломжийг бүрдүүлж өгөх ёстой хэмээн онцолжээ. Ши Жиньпин: Шинэчлэл инновац бүтээж, аж ахуйн нэгж эрхлэн, бүтээмжтэй ажиллахад оршиж буй тогтолцоо, механизмын илэрхий асуудлыг хүч тавин шийдвэрлэж, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн хөгжлийг дэмжин удирдах олон төрлийн бодлого хэрэгжүүлж, янз бүрийн өмчит аж ахуйн нэгжид шударга, ил тод, хуулийн засаглалтай хөгжлийн орчин бүрдүүлж өгөх хэрэгтэй гэжээ.
Фүжянь муж Тайваньтай далайн хоолой хоёр талд байрладаг. Ши Жиньпин Фүжянь мужид 17 жил ажилласан учраас Тайванийн асуулыг маш сайн мэддэг юм. ХКН-ын XVIII их хурлаас хойш тэрээр Тайванийн зүтгэлтнүүдтэй олон удаа уулзаж, Тайванийн асуудлаар хэлсэн үг нь олны анхаарлыг татсаар иржээ.
10-нд тэрээр Фүжян мужийн БХАТИХ-ын төлөөлөгчдийн хэлэлцүүлэгт оролцохдоо: Тайванийн хоолойн хоёр эргийн уялдаатай хөгжлийн шинэ замыг хайх ёстой. Тайванийн хоолойн хоёр эргийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг ахиулж, дэд бүтцээр холбон, эрчим хүч, эх баялаг, салбар хоорондын стандартыг харилцан холбож, Фүжянь мужийг Тайванийн ахан дүүс, бизнесменүүдийн эх газарт ирж хөгжих суурин болгон бүтээн байгуулахаар хичээн зүтгэх хэрэгтэй гэжээ. Энэ жил "Тайваний ахан дүүст илгээх захидал" нийтлэгдсэний 40 жилийн ой тохиож байна. Ши Жиньпин энэ оны эхэнд болсон ойн арга хэмжээнд хэлсэн үгэндээ: Тайванийн хоолойн хоёр эргийг улам уялдаатай хөгжүүлж, энх тайвнаар нэгдэх үндэс суурийг бататгах хэрэгтэй. Юуны өмнө эх газрын хөгжлийн боломжийг Тайванийн ахан дүүстэй хуваалцаж, ард олонд улам хүртээмжтэй болгох хэрэгтэй гэжээ. 10-нд Ши Жиньпин: Эх газрын ард иргэдэд үйлчилж буйтай адил Тайванийн ахан дүүст улам хүртээмжтэй болгох хэрэгтэй. Тайваньд хөнгөлөлттэй бодлогуудыг бодитоор хэрэгжүүлэхийн зэрэгцээ Тайванийн ахан дүүсийн санал санаачилгыг сонсож, Тайваньд ашигтай, ард олонд хүртээмжтэй бодлогуудыг судлан боловсруулах ёстой гэжээ.
Фүжянь муж бол Хятадын хувьсгалын голомт нутгийн нэг юм. Өнгөрсөн зууны дайны он жилүүдэд ХКН хувьсгалын голомтууд байгуулж БНХАУ-ыг байгуулахад маш их хувь нэмэр оруулжээ. Байгалийн нөхцөл байдал зэргээс шалтгаалж, Хятадын цөөнгүй хувьсгалын голомт нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжил харьцангуй тааруу хэвээр байна. ХКН-ын XVIII их хурлаас хойш Ши Жиньпин хувьсгалын голомтод олон удаа ажиллаж, нутгийн ард иргэдийн амьдрал ахуйд үргэлж санаа тавьсаар ирсэн юм. “Хувьсгалын голомтын иргэдийг улам аз жаргалтай, сайхан амьдруулах хэрэгтэй”, “Хувьсгалын голомтыг хурдтай хөгжүүлж, тэндхийн ард иргэдэд өөрчлөлт хөгжлийн үр шимийн хүртээх хэрэгтэй” гэж тэрээр олонтоо хэлж байлаа. Энэ жил БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ой тохиож байна. Усыг нь уувал эхийг нь бодоорой гэдэг. Чинээлэг нийгмийг бүх талаар бүтээн байгуулахад хувьсгалын голомт нутгийг орхигдуулж болохгүй.