Ши Жиньпин, Ли Жаньшү нар төлөөлөгчдийн хэлэлцүүлэгт оролцов
Синьхуа агентлагийн мэдээ: 10-нд, ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин, ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, БХАТИХ-ын байнгын хорооны дарга Ли Жаньшү, ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, УТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны дарга Ван Ян, ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төв хорооны нарийн бичгийн дарга нарын газрын гишүүн Ван Хүнин, ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төвийн сахилга бат шалгах хорооны дарга Жао Лэжи нар XIII сонгуулийн БХАТИХ-ын II чуулганы зарим төлөөлөгчдийн хэсгийн хэлэлцүүлэгт тус тус оролцлоо.
Ши Жиньпин Фужянь мужийн төлөөлөгчдийн хэсгийн хэлэлцүүлэгт оролцохдоо: Шинэ бүтээмж, бизнес эрхлэхэд хөгжлийн таатай орчин бүрдүүлье гэвэл, дэлхийн зах зээлд манай улсын нөлөөлөх болон өрсөлдөх чадварыг тасралтгүй нэмэгдүүлэх хэрэгтэй. Хувийн хэвшлийн эдийн засгийн хөгжлийг дэмжих төрөл бүрийн бодлого, арга хэмжээг хэрэгжүүлж, төрөл бүрийн төрийн өмчит компанид шударга, ил тод, хуулиар засах хөгжлийн орчин, бизнес эрхлэгчид эрүүлээр хөгжихөд таатай нөхцөл боломж бүрдүүлж, хувийн компани шинийг санаачлан хөгжихөд нь тусалж, зах зээлийн өрсөлдөөнд шинийг бүтээх үзэл санаа, алсын хараатай бизнесменүүдийн эгнээг бий болгох хэрэгтэй гэжээ.
Тэрээр: Эдийн засгийн онцгой бүс, чөлөөт худалдааны туршиц бүс, ерөнхийлсөн туршиц бүс, XXI зууны тэнгисийн торгоны замын чухал бүс зэрэг олон бүсийн уялдсан давуу талыг ашиглан, Фужянь мужийн үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг бүх талаар дээшлүүлэх хэрэгтэй. Тайванийн хоолойн хоёр эргийн уялдаатай хөгжлийн шинэ замналыг эрэлхийлж, хоёр эргийнхэн боломжийн хэрээр нэвтрэлцэж, эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны саадгүй байдал, дэд бүтцийн холбоос, эрчим хүч нөөц баялгийн холбоос, аж үйлдвэрийн стандартын холбоосыг нэмэгдүүлж, Фужянь мужийг Тайванийн элэг нэгтнүүд, Тайванийн компаниуд эх газарт ирэхэд хамгийн анхны гэр орон болгох хэрэгтэй. Хоёр эргийн харилцаа хамтын ажиллагааг нэмэгдүүлж, соёлын солилцоог өргөтгөн, Тайванийн элэг нэгтнүүдийн үндэстний ба улс орны тухай танин мэдэх, хайрыгнэмэгдүүлэх хэрэгтэй гэжээ.
Ши Жиньпин: Хувьсгалын голомт, Төв хорооны хувьсгалын суурин газрыг ядуурлаас ангижруулан чинээлэг амьдралд хүргэх ажлыг сайтар хийж, ядуусыг оновчтой дэмжиж тэтгэх, ядуурлаас оновчтой ангижруулахыг баримталж, асуудлын уг үндсийг олж, ядуурлаас ангижруулахын бодит үр дүнг нэмэгдүүлэн, ядуурлаас ангижруулах ажлын бэрхшээлтэй асуудлыг даруй зохицуулж, бүх төрлийн зорилтыг товлосон ёсоор биелүүлэхийг баталгаажуулах хэрэгтэй хэмээн онцолжээ.