Чанар, үр ашгийг нэмэгдүүлнэ

2019-03-11 15:39:40
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Чанар, үр ашгийг нэмэгдүүлнэ

11-нд Бээжинд Хятадын оюуны өмчийн эрхийн үндэсний газрын дарга Шэнь Чан-Юй хэлэхдээ: Хятад улс үргэлжлэн арга хэмжээ авч, оюуны өмчийн эрхийг хянаж шалгах чанар, үр ашгийг уламнэмэгдүүлнэ гэжээ.

Мөн өдөр болсон XIII сонгуулийн БХАТИХ-ын II чуулганы хэвлэлийн бага хуралд Шэнь Чан-Юй: Хятад улс таван жилийн хугацаандшошгийн хяналт шалгалтын хугацааг 8 сар байсныг 4 сар болгож, "Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага"-ын орнуудын өнөөгийн хамгийн хурдтай түвшинд хүргэнэ.Патентын эрхийн хяналт шалгалтын хугацааг дунджаар13 хувиар богиносгоно. Үүнд өндөр өртөг бүхий патентын эрхийн хяналт шалгалтын хугацааг 50 гаруй хувиар богиносгож, олон улсын өнөөгийн хамгийн хурдтай түвшинд хүргэнэ гэжээ.

Тэрээр: Ноднин Хятад улс хянан шалгагчдын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, хяналт шалгалтын ухаалаг системийг түргэн бүрдүүлэх, хяналт шалгалтын салбарын удирдлах үйл явцыг сайжруулах, хяналт шалгалтын ажлын сэтгэхүй, загварыг шинэчлэх зэрэг арга хэмжээ авах замаар хяналт шалгалтын чанар, үр ашгийг дээшлүүлсэн. Эдгээр арга хэмжээ илэрхий үр дүнд хүрснээр, ноднингийн эцэст Хятадын шошгийн хяналт шалгалтын хугацаа 8 сар байсныг 6 сар болгож, өндөр өртөг бүхий Патентын эрхийн хяналт шалгалтын хугацааш 10 хувиар богиносгосон гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ