Их булангийн бүсийн бүтээн байгуулалтыг сайтар хийхийг хүсэв
Бээжинд хотноо БХАТИХ-ын жил тутмын чуулганд оролцож буй Хонконг, Макаогийн засаг захиргааны онцгой бүсийн ардын төлөөлөгчид засгийн газрын ажлын тайлангийн хянан хэлэлцүүлгийн үеэр: Улсаас Гуандүн, Хонконг, Макаогийн Их булангийн бүсийн барилга байгуулалтыг дэмжиж байгаа нь Хонконг, Макаогийн ойрын ирээдүйн хөгжлийн том боломж юм. Хоёр бүс нутаг энэ боломж, давуу талаа ашиглан, улс орондоо үйлчилж, Их булангийн бүсийн бүтээн байгуулалтыг сайтар хийх ёстой хэмээн онцолжээ.
БХАТИХ-ын байнгын хорооны гишүүн, Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн бүх Хятадын ардын төлөөлөгч Тань Яозүн хэлэхдээ: Энэ оны засгийн газрын ажлын тайланд, Хонконг, Макаод Нэг бүс нэг зам бүтээн байгуулалт, Гуандүн, Хонконг, Макаогийн Их булангийн бүсийн бүтээн байгуулалтын чухал боломж, давуу талаа сайтар ашиглаж, эх газартай харилцан ашигтай хамтын ажиллагаагаа бүх талаар гүнзгийрүүлэхийг дэмжих тухай дурдлаа. Энэ нь Хонконгийн ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон юм гэжээ. Тэрээр хэлэхдээ:
"Нэг улс, хоёр систем" бодлого Хонконгод улс төр, эдийн засгийн өвөрмөц тогтолцоог бий болгосон юм. Энэ нь Их булангийн бүсийн бүтээн байгуулалтад оролцож буй бидний давуу тал юм. Иймээс бид тус тусын давуу талаа сайтар ашигласан нөхцөлд Гуандүн, Хонконг, Макаогийн их булан ба Нэг бүс нэг замын бүтээн байгуулалтад идэвхтэй оролцох болно. Ингэж байж, Хонконгийн ард түмэн үндэсний эдийн засгийн хөгжлийн үр шимийг хүртэж чадна" гэжээ.
Хонконгийн төлөөлөгч Ей Гөүчянь: Саяхан нийтэлсэн "Гуандун, Хонконг, Макаогийн их булангийн бүсйин хөгжлийн төлөвлөгөөний хөтөлбөр"-т Хонконг, Макао, Гуанжөү, Шэньжэнь дөрвөн гол хотоос Хонконгийг онцолж буй нь Хонконгийн өвөрмөц статус, үүргийг харуулж байна гэжээ.
"Хонконг Их булангийн бүсийн хөгжлийн гол хөдөлгөх хүчний нэг болсны хувьд түүний чухал чанар нь улам илэрхий болж байна. Онцгой бүсийн захиргаанаас Их булангийн бүсийн бүтээн байгуулалтад санаачилгатай оролцож, өөрийн давуу талаар Их булангийн бүсийн байгуулалтыг ахиулах нь Хонконгийн ирээдүйн хөгжлийн шаардлага, ашиг сонирхолд нийцэж буйг харууллаа. Ирээдүйн Их булангийн бүсийн хөгжлийн явцад Хятадын эх газартай харилцан ашигтай хамтдаа ашиг олох хамтын ажиллагаа өрнүүлж, шинэ боломж хайхыг илүү их бодолцоно" гэжээ.
БХАТИХ-ын Хонконгийн төлөөлөгч Цай Сюй Гуандун, Хонконг, Макаогийн Их булангийн бүсийн төлөвлөгөөг Төв засгийн газраас Хонконг, Макаод бэлэглэсэн цаа буга хэмээн зүйрлэж байна. Их булангийн бүсийн байгуулалтын талаар тэрээр 3 санал дэвшүүлжээ.
"Онцгой бүсийн захиргаа идэвхтэй удирдан дагуулж, иргэд санаачилгатай оролцон, Их булангийн бүсийн байгуулалтын үйл явцад түргэн нэгдэх ёстой. Хоёрт, зарим талаа орхиж байж сайн үр дүнд хүрнэ гэдгийг ойлгох ёстой. Гурав, "Нэг улс хоёр систем"-д нөлөөлөхгүй нөхцөлд нээлттэй байдлаа улам ахиулж, боловсон хүчин болон бараа таваар хөрөнгийн эргэлтийг саадгүй баталгаажуулна" гэжээ.
Макаогийн засаг захиргааны онцгой бүсээс ирсэн БХАТИХ-ын төлөөлөгч Шы Жялүнь: Гуандүн, Хонконг, Макаогийн их булангийн бүсийн бүтээн байгуулалт бол улсын чухал стратеги, шинэ эриний Макаогийн хөгжлийн боломж, Макаогийн оршин суугчдын гарц юм. Макао Жухай хоттой хамтын ажиллагаагаа нэмэгдүүлж, Жухай хотын Хэнчинь дүүргийн Гуандүн, Хонконг, Макаогийн хамтын ажиллагааны үлгэр жишээ бүсийн бүтээн байгуулалтыг голлон ахиулна гэжээ.
"Хэнчинь дүүргийг хөгжүүлэхэд, Макаогийн эдийн засгийг зохих түвшинд, олон талаар хөгжүүлэх зорилтыг баримтлах хэрэгтэй. Энэ оны 2-р сард, "Гуандүн, Хонконг, Макаогийн их булангийн бүсийн хөгжлийн төлөвлөгөөний удирдамж"-ийг нийтэлж, Макао, Жухай дайчлах үүрэг гүйцэтгэн, Жухай хотын Хэнчинь дүүргийн Гуандүн, Хонконг, Макаогийн хамтын ажиллагааны үлгэр жишээ бүсийн бүтээн байгуулалтыг голлон ахиулах хэрэгтэй гэж дурдсан юм. Макаогийн олон салбарынхан улс орны хязгааргүй хайр халамжийг мэдэрч байна. Улам идэвх, санаачилгатай ажиллаж, Гуандүн, Хонконг, Макаогийн их булангийн бүсийн бүтээн байгуулалтыг хамтдаа байгуулж, Макаогийн залууст улам олон гарц эрэлхийлэн, өргөн олон оршин суугчдын сэтгэл хангалуун байдлыг нэмэгдүүлж, "Нэг улс хоёр систем"-ийн практик тогтвортой, сайтар хэрэгжихийг ахиулах ёстой гэж бид бодож байна” гэжээ.