Шинэ хэлбэрийн орон байгуулна
11-нд Бээжинд, Хятадын Шинжлэх ухаан, технологийн сайд Ван Зиган: Хятад улс дэд бүтцийн эрдэм шинжилгээ, судалгааны доголдлоо нөхөж, шинжлэх ухааны судалгаа, инновацын экологийг сайжруулж, шинэ хэлбэрийн орныг түргэвчлэн байгуулах шаардлагатай хэмээн онцолжээ.
Мөн өдөр XIII сонгуулийн БХАТИХ-ын II чуулганы хэвлэлийн бага хуралд Ван Зиган хэлэхдээ: Хятадын шинжлэх ухаан, технологийн шинэчлэлээр хүмүүсийн хүнсний асуудлыг зохицуулах, хүмүүсийн амьдралыг чинээлэг түвшинд хүргэх, хүмүүсийг улам баян тансаг амьдралтай болгох зэрэг "гурван шат"-ны стратегийн дагуу, Хятад улсыг 2020 он гэхэд шинэ хэлбэрийн улс орны жагсаалтад, 2035 он гэхэд шинэ хэлбэрийн улс орны тэргүүн эгнээнд оруулж, 2050 он гэхэд дэлхийн шинжлэх ухаан, технологийн хүчирхэг орон болгоно гэжээ. Тэрээр: 2018 онд Хятадын судалгааны хөрөнгө оруулалт, өгүүллийн тоо баримт, патентын эрхийн тоо, өндөр технологийн бүс зэрэг үзүүлэлтүүд бүгд амжилтад хүрч, шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн хүчин чадлаар, дэлхийн оюуны өмчийн эрхийн байгууллагын жагсаалтад 17-р байранд орсон бол шинжлэх ухаан, технологийн хөгжил дэвшилд оруулсан хувь нэмрийн хэмжээ 58.5 хувьд хүрлээ. Төлөвлөгөөний дагуу, 2020 он гэхэд Хятадын шинжлэх ухаан, технологийн дэвшлийн үзүүлэлтийг улам боловсронгуй болгож, шинжлэх ухаан, технологийн дэвшилд оруулах хувь нэмрийг 60 хувьд хүргэнэ хэмээн онцолжээ.Ренчинсоо