Гадаадын хөрөнгө оруулалтын хууль улам нээлттэй болгоход ашигтай

2019-03-11 18:48:00
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ХОУР-гийн мэдээ: 8-нд Гадаадын хөрөнгө оруулалтын хуулийн төслийг хэлэлцүүлэхээр XIII сонгуулийн БХАТИХ-ын II чуулганд өргөн барилаа. 9-нд Макаогийн засаг захиргааны онцгой бүсийн УТЗЗ-ийн БХХ-ны гишүүд бүлгийн хурал хийж тус төслийг авч хэлэлцэн, гадаадын хөрөнгө оруулалтын хууль боловсруулах нь улс орныг улам нээлттэй байлгахад ашигтай гэж үзсэн байна.

УТЗЗ-ийн БХХ-ны гишүүн, Макаогийн Хятадын бизнес холбооны дарга Ма Юули: Гадаадын хөрөнгө оруулалтын хуулийг боловсруулах нь шинэ эриний хөгжлийн хандлага бөгөөд хуулийн засаглалын үзэл баримтлалд нийцэж байна. Энэ хуулийг боловсруулахын хирээр гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн эрх ашгийг үр ашигтай баталгаажуулан удирдаж, улс орны засаглалын тогтолцоо, чадварыг орчин үеийн болгоно гэжээ.

УТЗЗ-ийн БХХ-ны гишүүн, Макаогийн мужийн зэрэглэлийн УТЗЗ-ийн гишүүдийн холбооны дарга Хэ Фүчян: Гадаадын хөрөнгө оруулалтын хууль боловсруулах нь шинэ эриний шаардлагад нийцэж, гадаадад улам нээлттэй байлган, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих тухай ХКН-ын төв хорооны чухал бодлого бөгөөд улс орон үргэлжлэн шинэчлэл хийж, улам нээлттэй байлгахыг харуулж байгаа юм. Энэ хууль гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, улс орны эдийн засгийн тогтвортой хөгжилд ашигтай юм гэжээ. Сарантуяа


Их уншсан

холбоотой мэдээ