​Агаарын бохирдлыг сайтар бууруулна

2019-03-11 19:01:05
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

11-нд Бээжинд Хятадын Экологи, байгаль орчны яамны сайд Ли Ганьже: Экологи, байгаль орчны яам бодлого хэрэгжүүлж, цэлмэг тэнгэртэй болгохын төлөө хичээн зүтгэнэ гэжээ.

Агаарын бохирдлыг сайтар бууруулна

XIII сонгуулийн БХАТИХ-ын II чуулганы хэвлэлийн бага хуралд Ли Ганьже сэтгүүлчдийн асуултад хариулахдаа: Цэлмэг тэнгэртэй болгохын төлөө тэмцэх бодлого боловсруулж, засаглалын төлөв байдал үндсэндээ тогтож, шатахуунаар цахилгаан гаргах салбарын бохир хийн ялгарлыг туйлаар багасган шинэчлэх зэрэг бэрхшээлтэй ажлыг гүйцэтгэж байна. 2018 онд Хятадын орон нутгийн 338 хотын цэвэр агаартай өдөр 79.3 хувьд хүрч, РМ2.5-ын хэмжээ 2017 оны мөн үеэс 9.3 хувиар буурч, Бээжин, Тяньжинь, Хэбэй ба эргэн тойрных нь бүсийн энэ үзүүлэлт 2017 оны мөн үеэс 11.8 хувиар буурсан гэжээ.

Ли Ганьже: Цэлмэг тэнгэртэй болгохын төлөөх арга хэмжээний төлөвлөгөө, хөтөлбөр, цагийн хуваарь, үүрэг хариуцлагыг тодорхойлсон, гол нь хэрэгжүүлэх асуудал юм. РМ2.5-ын хэмжээ, бохирдол ихтэй өдрийг илэрхий бууруулж, агаарын чанарыг ихэд сайжруулан, цэлмэг тэнгэр цэвэр агаартай болгож, ард иргэддээ аз жаргал бэлэглэнэ гэжээ. Сарантуяа


Их уншсан

холбоотой мэдээ