Их булангийн бүсийг “хүчирхэг" болгох нь чухал

2019-03-11 21:33:07
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

2-р сард Хятадын засгийн газар “Гуандүн, Хонконг, Макаогийн Их булангийн бүсийн хөгжлийн төлөвлөгөөний хөтөлбөр”-ийг нийтэлснээс хойш тус бүсийн тухай дэлхий нийтийн мэдээллийн 98.7 хувь нь эерэг байжээ. Хятад улсын хоёр чуулганд тус бүсийг хэрхэн байгуулах, яаж хөгжүүлэх асуудлыг Гуандүн, Хонконг, Макаогийн БХАТИХ-ын төлөөлөгчид, УТЗЗ-ийн БХХ-ны гишүүд гол авч хэлэлцжээ.

Гуандүн Хонконг Макаогийн булангийн бүсийг "том" байснаас нь "хүчирхэг" болгох нь чухал юм

Гуандүн, Хонконг, Макаогийн Их булангийн бүс Хятадын засгийн газрын хүч тавин бүтээн байгуулах нээлттэй эдийн засгийн шинэ загвар, олон улсад огт байгаагүй загвар юм. Энэ нь олон улсын тэргүүний хөгжлийн булантай адил өндөр түвшний чансаатай хөгжлийг баталгаажуулж, "Нэг улс хоёр систем, гаалийн татварын гурван бүс, гурван зүйлийн валют, гурван төрлийн хуулийн тогтолцоо"-ны орчинд боловсруулсан зоригтой шинэчлэл юм. Гол нь системийн шинэчлэл хийсэн юм.

Засгийн газрын төлөвлөгөөний дагуу энэ жилийн гол ажил төлөвлөлтийн тогтолцоо, бодлогын тогтолцоог боловсруулах явдал юм. Өөрчлөлт нээлтийн бодлого хэрэгжүүлсний 40 жилийн хугацаанд Гуандүн, Хонконг, Макао нягт хамтран ажиллаж ирсэн бөгөөд Хонконг, Макао эх орондоо буцаж ирсний дараа хамтын ажиллагаа улам гүнзгийрчээ.

Гуандүн Хонконг Макаогийн булангийн бүсийг "том" байснаас нь "хүчирхэг" болгох нь чухал юм

Гуандүн, Хонконг, Макаогийн Их булангийн бүс Нью-Йорк, Сан Франциско, Токиогийн боловсронгуй болсон гурван том бүсийн нийт талбайтай тэнцэх бөгөөд Гуандүн, Хонконг, Макаогийн Их булангийн бүсээр нэвтрэх ачаа барааны нийт хэмжээ энэ гурван том бүсийн нийт хэмжээнээс 4.5 дахин их юм. Гэвч дэлхийд тэргүүлэх булангийн бүсийн хөгжлийн туршлагаас суралцах шаардлагатай, системийн шинэчлэл хийх замаар илүү амжилтад хүрэх боломжтой юм.

Гуандүн, Хонконг, Макаогийн Их булангийн бүсийн нөхцөл байдал өвөрмөц, нэг талаар бүс дотроо системийн ялгаатай байгаа нь үйлдвэрлэлийн хүчин зүйл үр ашигтай хялбар нэвтрэхэд нөлөөлдөг. Нөгөө талаар системийн ялгаа нь түүний өвөрмөц давуу тал юм. Иймээс шинэчлэл ба уялдаатай хөгжлийг зөвхөн эх газарт төдийгүй Хонконг, Макаод ч хийх шаардлагатай билээ. Нэг стандартаар, тухайлбал хуулийн засаглалтай, олон улсад хандсан, хялбар болгох зорилтыг биелүүлбэл Их булангийн бүс Хятадын нээлттэй шинэ байдлыг дайчлах үүрэг гүйцэтгэж чадна.

Гуандүн Хонконг Макаогийн булангийн бүсийг "том" байснаас нь "хүчирхэг" болгох нь чухал юм

Банк санхүүгийн салбарт шинэчлэл хийх нь Гуандүн, Хонконг, Макаогийн Их булангийн бүсийн бүтээн байгуулалт дахь системийн шинэчлэлийн манлайлагч болно. Хонконгийн олон улсын банк санхүүгийн төв болсон давуу талыг ашиглан, тус бүсийн үйлдвэрлэлийг сайжруулах, шинжлэх ухаан технологийн шинэчлэлийн хөгжлийг хөрөнгөөр дэмжиж, улмаар бусад салбарыг ч дэд бүтцээр холбож болно гэж шинжээчид үзэж байна.

Гуандүн, Хонконг, Макаогийн иргэд шинийг санаачлан шуурхай хийдэг, өвөрмөц итгэл үнэмшилтэй билээ. Гуандүн муж сүүлийн үед бизнесийн орчноо сайжруулах туршилтын цэгүүд ажиллуулж байна. Гуандүн, Хонконг, Макаогийн Их булангийн бүс дэлхий дахинд ач холбогдолтой бүс нутгийн эдийн засгийн хөгжлийн шинэчлэлийн загвар болж, Хятад улс шинэчлэлийн замаар бүс нутгийн чансаатай хөгжлийг хэрхэн дайчлахыг дэлхий дахинд харуулах цонх болох юм.

Их уншсан

холбоотой мэдээ