Улс төрийн аюулгүй байдлыг хамгаалахыг чухалчилна
XIII сонгуулийн БХАТИХ-ын II чуулган өнөөдрөөс Ардын дээд шүүхийн ажлын тайлан, Ардын дээд прокурорын ажлын тайланг хянан хэлэлцэж эхэлсэн бөгөөд улс орныхоо улс төрийн аюулгүй байдлыг хамгаалах ажил дээд шүүх, дээд прокурорын аль алиных нь ажлын тайлангийн анхаарал татсан асуудал байлаа.
Ардын дээд шүүхийн ажлын тайланд: 2018 онд Хятадын бүх шатны шүүх төрийн эрх мэдлийг урвуулан ашигласан, улс орныг хагалан бутаргахыг оролдсон, тагнуулын гэмт хэргийг илрүүлэн шийтгэж, холбогдох салбаруудтай террорист үйл ажиллагаа, хэт даврагчдын гэмт хэрэгт цохилт өгөх тухай санал боловсруулж, терроризмыг сурталчлах, хэт даврагчдыг ашиглан хууль хэрэгжилтэд нөлөөлөх зэрэг гэмт хэргийг хуулийн дагуу хатуу шийтгэж, улс орны улс төрийн аюулгүй байдал, ялангуяа төрийн эрхийн аюулгүй байдал, тогтолцооны аюулгүй байдлыг эрс хамгаалсаар ирсэнхэмээн онцолжээ.
2019 онд үндэсний шүүх улс орны аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг хийсэн этгээдийг хатуу шийтгэж, төрийн эрх, тогтолцооны аюулгүй байдлыг хамгаалахаар гол болгосон үндэсний улс төрийн аюулгүй байдлыг эрс хамгаална гэж Ардын дээд шүүхийн ажлын тайланд онцолсон байна.
Ардын дээд прокурорын ажлын тайланд: Хятадын прокурорын бүх байгууллага улс төрийн аюулгүй байдлыг хамгаалах ажлыг тэргүүн байранд тавьж, үүсэж мэдэх олон төрлийн хорлон сүйтгэх чанартай, террорист, хүчирхийллийн, үндэстний салан тусгаарлах, шашны хэт даврагч үйл ажиллагаанд хатуу цохилт өгнө хэмээн дурджээ.Ренчинсоо